Нэрт жүжигчин Орланда Блумийн экс эхнэр Миранда Керри Америкийн цахим ертөнцөөс төрсөн тэрбумтан Эван Шпигельтэй болзоод гурван жил болж байна. Өнгөрсөн зун тэд сүй тавьсан агаад хуримаа энэ зун хийхээр товлосон. Snapchat-ын үндэслэгч, 26 насандаа дөрвөн тэрбумын хөрөнгөтэй болж дэлхий хамгийн залуу тэрбумтны нэг хэмээн алдаршсан ажил хэрэгч залуутай гурван жил болзон бүр гэрлэх болж байгаа ч энэ хугацаанд нэг ч удаа секс хийгээгүй хэмээн ид 34 насандаа яваа жүжигчин бүсгүй гомдолложээ. Өмнө нь болзоот залуу нь одоо эр нөхөр нь болох тэрбумтан 26 настай ч эгчмэд бүсгүй шигээ гал халуун бус гэнэ.
Английн уламжлалт хатуу шажны урсгал болох англикан шүтлэгтэний хувьд тэрээр зөвхөн гэрлэлтээ батлуулсны дараа л энгэр зөрүүлнэ хэмээн анхнаасаа сануулжээ Энэ бүх хугацаанд Мирандаг даруухан үнсэх зөөлөн тэврэх төдий явсаар ирсэн байна.
-Эван 26-хан насандаа ахадсан чухал төрхтэй, дэндүү ажил хэрэгч. Миний дэргэд дотуур өмдтэйгээ эсвэл цээж нүцгэн байдаггүй, намайг ч хувцсаа өмсөхийг шаарддаг. Наран шарлагын газар хоюулханаа амарч байхад хүртэл ажлаа хийж байдаг. Эрт босдог орой унтдаг-
Миранда 2010 онд Орланда Блумтай гэрлэж гурван жил хамт амьдраад салсан. Дундаасаа нэг хүүтэй.
NUUTS.mn