Нууц мэдээллийн уурхай

Хэнтийн жоншны хятад монгол боссууд бензиний төлбөрийн 40 саяа төлөхгүй бие бие рүүгээ түлхэлцсэн нь...

Нийтэлсэн: 2017-02-07 03:16:19

 

Монголын жоншны олборлолтын хоёр том төв нь Дундговь, Хэнтий болоод байна. Дээрхи аймгуудад олборлолт нь маш эмх замбараагүй, төрийн хяналт зохицуулалтгүй явагддаг. Хятад монгол эзэд холилдсон уурхайнууд нь давхар түрээслэгддэг ажиллуулдаг тул хэрэг гарахад хариуцах эзэн олдодггүй болсон. Төрийн байгууллага эзнийг тогтоогоод татвар хураамжаа авч чаддаггүй бол хувийн компани  хэнд шатахуун нийлсэнээ ч мэдэхгүй болтлоо холилджээ.  Дундговь аймгийн Хулд сумын төвд шатахуун түгээх үйл ажиллагаа явуулдаг “Мандахговь” компаниас хятад босс Рэн Дэвэн, монгол захирал Ч.Ганцацрал нар нь 2014 оны 5-раас 2015 оны 6-р сарын сүүл хэртэл  шатахуун худалдаж авдаг байсан. Нийт 94 сая төгрөгний шатахуун худалдаж авсан гэнэ. Энэ тухай хохиросон нөхдүүд “...Энэ тооцооноос төлөөгүй үлдэгдэл нь 49, 8 сая болсоныг өдгөө нэг хариуцагч гэгдээд Ганцацрал нь хүлээн зөвшөөрч тодорхойлолт гаргаж, нотариатчаар батлуулсан. Хятад “босс” Рэн Дэвэнтэй утсаар ярихад Ганцацралд шатахуун өгч бай, мөнгийг нь төлнө гэж хэлдэг. Шатахуун өгөхөө зогсооход л Рэн Дэвэн утсаар яриад шатахуун өгч бай, мөнгийг нь шилжүүлнэ гэдэг. Дундговь аймгийн Хулд сумын нутагт байгаа жоншны уурхайд Рэн Дэвэн, Ч.Ганцацрал нар нь хамтран үйл ажиллагаа явуулж байсан. Ч.Ганцацрал Хулд сумын жоншны уурхайгаас жонш гаргаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу 2300 тонн жонш ачуулсан байсан. Рэн Дэвэн нь Ч.Ганцацралд 40 сая төгрөг шилжүүлсэн гэж хэлдэг. Тэр мөнгө манай компанид орж ирээгүй. Рэн Дэвэнтэй утсаар яриад шатахууны тооцооны үлдэгдлээ нэхэхээр удахгүй өгнө гэж хэлдэг. Шатахууны төлбөрөө  төлөөгүй жил гаран болсноос өнөөдрийн байдлаар бид  “Гүн зэгэстэй”  компанид 24 сая төгрөгийн алданги төлж хохирсон. Одоо тэд Хэнтийн Бор-Өндөрт ирсэн. Бид араас нь хөөцөлдөхөд ахин бензиний зардалд 544 мянга, буудлын хөлсөнд 105 мянган төгрөг гарч байна” гэжээ. Рэн Дэвэн нь Ч.Ганцацралтай  хамтран ажиллах талаар амаар тохиролцож 500 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Хятад “босс” хөрөнгөө оруулсан ч монгол захирал нь 200 саяа гаргаагүй гэнэ. Олборлолт хийсэн уурхай нь  Дундговь аймгийн Хулд сум дахь Рэнцэнпүрэв гэдэг хүнийх байжээ. Тэд жонш олборлох талаар хамтран үйл ажиллагаа явуулж Ганцацрал нь хоёр эксковатороо Рэн Дэвэнд түрээслүүлсэн ч гарсан жоншийг  бүгдийг нь “хятад босс” авсан гэнэ. Гэхдээ хятад эр 2015 оны 6-р  сард 25 сая, 15 сая төгрөг нийт 40 сая төгрөгийг Ч.Ганцацралын данс руу шилжүүлсэн гэж зүтгэжээ.  Ч.Ганцацрал нь Б.Баярсайхантай тооцоо нийлсэн нь үнэн, Рэн Дэвэн нь очоод тооцоо нийлээд ир гээд явуулсан гэдэг. Гэхдээ гарсан бүх жоншыг хятад “босс” авсан тул үйл ажиллагааны зардлыг төлөхгүй гэж монгол захирал гүрийж байна. Ийнхүү хятад монгол “боссууд” бензиний төлбөрөө төлөхгүй бие бие рүүгээ түлхэлцэж тэдний дунд шатахуунаа өгөөд алдсан нөхдүүд хөөрхий болоод дуусаж байна.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших