Өнгөрсөн хаваржин бужигнасан үрийн буудайн шуугианы араас “Газар тариалан холбоо” ТББ явсаар байна. Хоёр мянган тонн үрийн буудай оруулж ирсэн компани нь “Нямбайгаль Даваа”. ТББ-ын баталснаар тэд энэ наймаанаасаа дөрвөн тэрбумын ашиг хийсэн гэнэ. Үрийн буудайг оруулж ирэхэд мэргэжлийн хяналтыхны хоёр дүгнэлт гарсан нь хэргийг ээдрээтүүлсэн. “Нямбайгаль даваа” компанийн оруулж ирсэн “Алтайская Жница” гэх сортын үрийн буудай нь манай улсад нутагшаагүй хог ургамлын хэмжээ заасан стандартаас хэтэрсэн, үр хөврөл харлах өвчтэй гэсэн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын, харин хог ургамал хэтрээгүй стандартад нийцсэн гэсэн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Болормаагийн дүгнэлт ээлж дараалан гарсан.
.jpg)
Гэхдээ жингийн туухайг Дарханы байцаагчийн дүгнэлтйиг дэмжсэн тухайн үеийн МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн байр суурь “Нямбайгаль Даваа”-гийн тал руу хэлбийлгэсэн. Дарханы байцаагчийн дүгнэлт зөв гэж гарсан нь Оросоос орж ирсэн үрийн буудай сүүлийн 10 жил дандаа Дарханд буудагтай холбоотой гэнэ. Гэтэл Сэлэнгэ аймаг хилтэй хамгийн ойр, тээврийн зардал бага гардаг, тариалангийн гол бүс атал хажуугаар нь өнгөрөөд Дарханд буулгадаг, Дарханы мэргэжлийн хяналтын дүгнэлт дандаа оруулж ирж байгаа компаний талд гардаг “сонин” тогтолцоо нэгэнт бий болчихжээ. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдын дүгнэлтэнд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй татар сагаг, чөдөр тарна гэх мэтийн хориглосон хорт ургамлууд илэрсэн учраас үрэнд тарьж болохгүй гэснийг ТББ үндэслэлтэй гэж үзжээ. Дарханы байцаагч П.Болормаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчиж, хяналт шалгалт хийх удирдамжгүйгээр шалгалтыг хийсэн. Дүгнэлтэд хог ургамлын нэрийг бичээгүй, 20,30,20 гэсэн тоог бичсэн нь актыг ойлгоход төвөгтэй болсон, түүнээс гадна улсын байцаагч 1 кг-д байх хог ургамал 30 гэж гараад байхад 3-р ангилалд оруулахгүй 2-р ангиллаар дүгнэлтээ гаргасан гэж эсэргүүцсэн. Нэхэмжлэлд “...Нямбайгаль даваа компани нь ОХУ-аас үрийн буудайг хямд аваад өндөр үнээр Монгол улсад оруулж ирсэн.
.jpg)
Хаврын тариалалт тулгаад оруулж ирсэн. Үрийн буудай хилээр орж ирээгүй байхад “Нямбайгаль”даваа”-д мөнгийг шилжүүлсэн байсан. Сар хүрэхгүй хугацаанд эдгээр залуучууд 4 тэрбум төгрөг олсон. Улсын байцаагч П.Болормаа дүгнэлтэндээ хог ургамлын нэрийг бичээгүй. Энэ хог ургамлаас болж хөрс бохирдоно, ургац багасна, үнийн зөрүү гээд тариаланчид л хохирч байна. Үрийн буудайг 1 тонныг 880000 төгрөгөөр тариаланчдад зээлээр тараасан, өрөө төлөх гээд тариаланчид будаагаа 560000 төгрөг, түүнээс доош үнээр өгч байна. 3-р ангилалын үрийн буудай Оросын зах зээл дээр маш хямдхан. Муу буудайг хямдхан оруулж ирээд 3-р ангиллаар зарах юм бол хямдхан тусна. Харин ангиллыг нь дээшлүүлээд зарчих юм бол хэд нугалдаг, ийм л бизнес явж байгаа. Тэжээлийн будааг таваарын будаа болгон зэрэглэл, үнийг нь дээшлүүлдэг” гэжээ. Харин байцаагч П.Болормаа нь “Газар тариалан холбоо”-г шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байгууллага гэсэн байна.
NUUTS.mn
ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН