.jpg)
Их Британы Хатан хааны Алтан сан хөмрөгийн харьяа Канад дахь зоосны үйлдвэрийн ажилтан эр зургаан жилийн турш шулуун гэдсэндээ зоосон мөнгө хийхэд ашигладаг алтан үрэл хийн гаргаж байгаад саяхан баригджээ. Эрэг боолтны шайбны хэмжээтэй энэхүү алтан үрэл нь 210 гр жинтэй гэнэ. 51 настай Мартин Лоуренс нэг нэгээр нь шулуун гэдсэндээ хийн зөөсөөр байгаад нийтдээ 180 мянган долларын алт гаргасан. Гаргасан үрэл бүрээ нэгийг нь 6800 доллароор зардаг байжээ. Гэхдээ тэрээр нэг алдаа гаргажээ. Зургаан жилийн турш ганцхан банк буюу “Ottawa Gold Buyers”-д үрлээ зардаг байсан нь яван явсаар нэгэн соргог ажилтных нь анхаарлыг татсан байна. Банкны ажилтан байнга ижилхэн алтан үрэл авчирч тушаадаг эрийг судалсаар улмаар ажлын газрыг нь мэдэж аваад цагдаад ханджээ. Энэ хэргийн хамгийн сонирхолтой зүйл нь Мартин Лоуренсыг яг хичнээн ширхэг үрэл гаргасныг нь тодорхой тогтоож чадаагүйд юм. Ажлын газрын хувцасны шүүгээс нь хэдэн төрлийн вазелин л олдсоноос өөр сэжигтэй зүйл гарсангүй. Зоосны үйлдвэр ч алтан үрэл алдагдсаныг мэдээгүй байжээ. Харин энэ хэргийн дараа үйлдвэрийн захиргаа ажилтнуудын шулуун гэдсэнд үзлэг хийж байх шинэ журам гаргажээ.
.jpg)
1996 онд Ричард Готье гэдэг ажилтан найман ширхэг алтан гулдмай гаргаад баригджээ. Тэрээр үйлдвэрээс амжилттай гаргаад алтан гулдмайнуудаа зоосны нэгэн хувийн компанид зарсан гэнэ. Гэтэл тэр компани нь эргээд Готьегийн ажилладаг улсын үйлдвэрт худалдсан аж. Үйлдвэрийнхэн өөрсдийн гулдмайгаа худалдаж авсныг мэдээд бөөн шуугиан дэгджээ.
Сэжиглэгдэж байгаа хүмүүсийн дунд Готье багтсан байна. Түүнийг хулгайлсан болохыг нотолсон ч үйлдвэрээс яаж гаргасан нь тогтоогдоогүй. Бас л “анус” гэсэн таамаг яригдаад өнгөрсөн.
Америкийн мөнгөн тэмдэгт үйлдвэрлэдэг улсын компанид Дональд Строукс гэдэг эр 1991 онд ажилд оржээ. Ажилд орсон жилээсээ л эхлэн устгалд оруулах мөнгөн тэмдэгтүүдийг “анусаараа” зөөж эхэлсэн байна. Сард гурван удаа гаргадаг байсан гэнэ. Гаргахдаа урьдчилж хуйлж мэдсэн дэвсгэртүүдээ тусгай гялгар уутанд хийгээд жорлонд орж суун тухтай гэгч шулуун гэдсэндээ шургуулдаг байжээ. Найман жил ингэж зөөхдөө нийтдээ 800 мянган доллар гаргасан гэнэ. Устгалд оруулах мөнгөн тэмдэгтүүд сох дутаж байгаа шуугиан дэгдэнгүүт ажлаа хаяж зугтан өөрийгөө барьж өгчээ. Шүүх 42 сар хорих ял оноосон ч 32 сар суугаад суллагдсан.
.jpg)
Хамгийн алдартай “анусчин” нь 1,7 сая доллар хулгайлсан Роберт П.Шмидт байсан. Тэрээр 100 долларын дэвсгэртийн хамгаалалтын ялтсыг хийдэг цехийн мастер байжээ. Гэхдээ тэрээр мөнгөн дэвсгэрт бус харин дэвсгэртийн үйлдвэрлэлийн туршилтын гэх хуулбараас хулгайлдаг байжээ. Туршилтын хуулбар нь жинхнээсээ ямар ч ялгаагүй, бүр сери дугаартайгаа хүртэл байдаг гэнэ. Журам ёсоор хуулбарыг дор нь устгах ёстой атал Роберт П.Шмидт хурган даргын эрх мэдлээ ашиглан устгалгүйгээр “анусдаад” гаргадаг болжээ. Тэрээр тэвчээртэй бас ухаалаг нэгэн байсныг тэмдэглэх хэрэгтэй. Холбооны Нөөцийн сан дөрвөн жил тутамд нэг удаа 100тын дэвсгэртийг үйлдвэрлэх үүрэг өгдөг агаад тэр үед нь л хулгай хийдэг байжээ. Мөн Холбооны мөрдөх товчоо үйлдвэрийн ажилтнуудын хадгаламжийг хянаж 10 мянгаас их гарах үед шууд сэжигтэй этгээдийн тоонд оруулдагийг мэдэх тул гаргасан мөнгөө найман өөр банкинд хадгалдаг болжээ. Ийнхүү 10 жил хулгай хийсэн Роберт П.Шмидтыг бас л банкны ажилтан барьжээ. Тэрээр үргэлж цоо шинэхэн хуруу эсгэм дэвсгэртүүд авчирч хадгаламжиндаа хийдэг эрийг хуурамч мөнгө тушаадаг байх сэжиглэн цагдаад хандсан байна. 1,7 сая доллар хулгайлсан атлаа ердөө 27 сар суугаад л гарчээ.
.jpg)
НУУЦ.мн