Нууц мэдээллийн уурхай

Нас барсаны даатгалаа авахын тулд “үхээд” хоёр жил болсон бизнесмэн баригджээ

Нийтэлсэн: 2017-02-05 13:16:45

The Florida Times-Union-д мэдээлснээр санхүүгийн хүндрэлд орсон бизнесмэн өр зээлнээс зугтааж амь даатгал, нас барсаны даатгалын мөнгөө авахын маш нарийн төлөвлөсөн “үхэх” ажиллагаа зохион байгуулсан гэнэ. Флорида мужид гэрийн тавилгын наймаа эрхэлдэг Хосе Лантигуа  гэдэг 64  настай эрийн бизнес нь унаж эхлэмэгц амь даатгал болон нас барсаны даатгалын гурван сая гаруй доллараа аваад чимээгүйхэн алга болох төлөвлөгөө сэджээ. Үүний тулд эхлээд эхнэрдээ гайхалтай түүх ярин итгүүлсэн байна. Тэрээр өөрийгөө цэрэгт байхдаа тусгай ангид алба хаадаг байсан, нэгэн тусгай ажиллагааны үеэр Өмнөд Америкийн хар тамхины том боссыг будааж хөнөөсөн хэмээн ярьжээ. Өдгөө мафийнхан боссынхоо өшөөг авахын тулд араас ангуулчилж эхэлсэн хэмээн итгүүлжээ. Үүний тулд өөрийгөө үхсэн болгож зарлаад гэр бүлийн хамт хэсэг хугацаанд нуугдах хэрэгтэй боллоо хэмэн эхнэрээ зөвшөөрүүлж чадсан гэнэ. Дараа нь Венесуэл рүү явж тэндхийн орон нутгийн түшмэдийг авлигалдаад өөрийгөө ослоор амиа алдсан тухай бүхий л шаардлагатай бичиг баримтыг гаргуулж авчээ. Олон жил ханилсан нөхрөө мафийн гараас аврах гэсэн эхнэр нь энэ зуурт Хойд Каролинагийн нэгэн жижигхэн хотод байр худалдан авч бэлджээ. Бизнесмэн Амрикдаа ирсэний дараа эхнэр нь даатгалын компаниас нас барсан хэмээн гурван сая гаруй доллар авчээ. Ийнхүү энэ мөнгөөрөө хоёр жил гаруй нам гүм амьдарч байтал гай болж замын цагдаагийн шалгалтаар илэрч баригдсан байна. Шүүхээс  “нас барагч”-д 14 жилийн хорих ял оноосон бол эхнэрт нь залилангийн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн таван жилийн ял өгсөн байна. Мөн даатгалын компани болон бизнес түншүүддээ нийтдээ зургаан сая долларын өр зээлээ төлөх болжээ. 

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших