Жонни Деппийг мөнгөө салхинд хийсгэж байна хэмээн менежерүүд нь шүүх өгчээ
Нийтэлсэн: 2017-02-05 12:55:47
Associated Press-ын мэдээлснээр алдарт жүжигчин Жонни Депп уран бүтээлийнхаа турш олсон 650 сая доллараа ямар ч бодлогогүйгээр үрэн таран хийж салхинд хийсгэж байна хэмээн экс менежерүүд нь шүүхэд өгчээ. Өдгөө энэ хэргийг Лос-Анджелес тойргийн Дээд шүүр хянах хэлэлцэхээр болсон байна. Менежерүүдийн гаргасан нэхэмжлэлд алдарт жүжигчнийг “амиа бодсон, хувиа хичээсэн, алсын хараагүйн дээр ямар ч хариуцлагагүй амьдралын хэв маягтай” гэж буруутгажээ. Тэдний гаргасан баримтаар Жонни нь сардаа архи дарсанд л гэхэд 30 мянган доллар зарцуулдаг, ямагт үнэтэй брэнд виски дарс захиалж авдаг гэжээ. Сарын нийт хэрэглээ нь хоёр сая доллар буюу 5,4 тэрбум төгрөг элбэг гардаг болжээ. Санхүүгийн байдал нь тасралтгүй уруудаж байхад 18 сая доллароор тансаг усан онгоц захиалан хийлгэж урлагийн үнэт бүтээлүүд түүний дотор гоёмсог чимэглэлтэй 70 гитар худалдан авчээ. “Fear and Loathing in Las Vegas” кинонд хамтран тоглосон жүжигчин Хантер Томпсоны чандрыг салхиар тараан хийсгэхийн тулд гурван сая доллараар их буутай төсөөтэй тусгай аппарат захиалан хийлгэсэн гэнэ. Энэ мэт үрэлгэн цамаан байдлаасаа болж өр зээлээ ч төлж чадахгүйд хүрч 14 байраа 75 сая доллараар зарахаас өөр аргагүйд хүрчээ. Харин алдарт жүжигчин менежерүүдээ мөнгө идсэн хэмээн сөрөг нэхэмжлэл гаргажээ. Одоогийн болон экс менежерүүд нь 1999-2016 оны хооронд нийтдээ 28 сая долларыг нь хулгайлж бас идэж завшсан гэнэ. 