Байрны эзэн нас барахдаа байраа долоон түрээслэгчдээ гэрээслэн үлдээжээ
Нийтэлсэн: 2017-02-05 12:31:32
Израйлийн Тель-Авив хотын Михаль гудамжны 20 тоот байрны эзэн Ури Гилади нь үр хүүхэд, хамаатан садангүй нэгэн байжээ. 20 тоот байр нь 2-3 өрөөтэй долоон байртай агаад түрээслүүлдэг байсан аж. Саяхан байрны эзэн 56 насандаа бурхан болоход түрээслэгчид нь гэнэтийн бэлэг хүлээн авч гайхан баярлажээ. Талийгаач эзэн нь 20 тоот байшингийнхаа долоон байрыг одоогийн долоон түрээслэгчид нь гэрээслэн үлдээсэн гэнэ. Зарим түрээслэгчид нь байрандаа ороод ердөө нэгхэн сар болж байжээ. Нэртэй кинотеатр “Габима”, худалдаанй том төв “Дизенгоф” байрладаг энэ дүүргийн орон сууцны дундаж үнэ хоёр сая шекелээс илүү гардаг гэнэ.
