
Эквадорт болсон адал явдалд уралдааны ДАШТ-нд оролцсон Шведийн багийн дөрвөн тамирчин санаандгүй тохиолдлоор нэгэн шинэ гишүүнтэй болжээ. Тэр нь уралдааны замд хоол горьдон ирсэн золбин нохой байжээ. Хэсэг зуур амарч байсан багийнхан хоол өгсөнд нохой бүхэл тэмцээний хүнд бэрх бартаат замын турш тэднээс салаагүй байна. Тамирчидтай анх тааралдахдаа эцэж турсан хөөрхийлэлтэй амьтан байжээ.
Хоол олж чадалгүй удсан нь илт харагджээ. Өгсөн жаал хоолыг нь идээд тэр дороо унтсан гэнэ.
Цаашаа хөдөлсөн багийнхан удалгүй араас нь өнөөх нохой дагаж явааг анзаарчээ. Ширэнгэн ойн хүнд бэрх бартаат замаар тамирчид бариа руугаа урагшилж байлаа. Харин эцэж турсан золбин нохой тэднээс дутахгүй тэвчээр хүч гарган дагасаар байв.
Багийнхан шинэ гишүүндээ эр зорийг нь үнэлэн зоригт Артур хааны нэрийг өгчээ. Замын дунд багийн нэг тамирчинд нь эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болоход Артур ганцаараа сахин үлдэж бусад нь холбоо барихаар явсан байна.
Эцэст нь таван гишүүнтэй баг бариандаа оржээ.
Шведүүд нийлбэр дүнгээрээ 12-р байр эзэлсэн ч үнэнч нөхөртэй болсондоо илүү баяртай байсан гэнэ. Багийн нэгэн гишүүн нь Артурыг авахаар болж бүгд хамт нутаг буцжээ.
Ийнхүү золбин нохой эр зориг, үнэнч зангийнхаа ачаар шинэ эзэн шинэ гэртэй болжээ.
НУУЦ.мн
The abitily to think like that is ***ways a joy to behold