Нууц мэдээллийн уурхай

Ерөөгийн “Ганга” нөхөрлөлийн тэргүүн цагдаагийн ахмадад “байгалийн хишиг” гээд хахууль өгөх гэжээ

Нийтэлсэн: 2017-02-03 01:05:41

 
Өдгөө хөгшчүүд төрөөс өгөх “насны хишиг”-ийн тухай ярьцгааж байна. Тэгвэл Монгол алт олборлогчдийн дунд “байгалийн хишиг” гэж байдаг агаад түүнээсээ хувь хүртээдэг аж. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ганга” нөхөрлөлийн тэргүүн Д. Г нь аймгийн цагдаагийн хэлтсийн ахмадад “байгалийн хишиг байгаа юм, миний хэргийг нааштай талаас нь шийдэж өгөөрэй” гээд дугтуйтай 440 мяган төгрөг өгөөд бурууджээ. Бүр цагдаагийн офицерд цагдаагийн албан өрөөнд нь хахууль өгөх гэсэн байна. Мөн өгөх өгөхдөө шидэж өгсөн нь ахмадын уурыг хүргэжээ. Болсон явдлыг өгүүлэхэд Ерөө сумын ИТХ-ын  89 дүгээр тогтоолоор  алт олборлох явцад эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх зорилгоор  сумын иргэд нөхөрлөл байгуулж  ашиглаад эргээд нөхөн сэргээлт хийхийг зөвшөөрчээ.  “Баян ундрага их сан” гэдэг ТББ байгуулагдан нөхөрлөлүүдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг нь дэмжих сум орон нутгийн удирдлага болон бусад байгууллагатай холбож өгөхөөр болжээ.  “Байгалийн хишиг” тараагчийн нөхөрлөл нь энэхүү ТББ-гийн гишүүн гэнэ. Ингээд  2016 оны 4-р сард сумын орлогчтой гэрээ байгуулан  Харгант гэх газарт  нөхөн сэргээлт хийхээр болжээ. Гэрээ ёсоор үүсмэл орд гэх тэрхүү газраас алт олборлож болох агаад үүнийг нь бус гэж үзэхээргүй байжээ. Гэхдээ дөнгөж байгуулагдсан нөхөрлөлүүдэд техникийн нөхөн сэргээлт хийх их хэмжээний хөрөнгө байхгүй тул эхлээд “Баян-Ундрага сан” ТББ-д  нэг га газрын нөхөн сэргээлтийн барьцаа гэж 3 сая төгрөг байршуулах ёстой байжээ. Дараа нь сумын газрын даамал, байгаль орчны байцаагчийн зааж өгсөн газраас алт  олборлоод ашгаараа нөхөн сэргээлт хийхээр зохицуулсан аж . “Байгалийн хишиг” тараагч олборлолтоо зунаас эхэлжээ. Нэг экскавотар, нэг ковш, нэг хово сомасвол машин, алт угаадаг усан буу гээд нэлээд техниктэй дайрсан байна. Олборлолт хариуцдаг ажилтандаа сарын 800 мянган төгрөгний цалин өгчээ. 9,1 гр алт аваад ажиллаж байтал Бугант сумын цагдаа ирж хууль бусаар алт олборлож байна хэмээн алтыг нь хурааж техникийг нь лацдаад явжээ. Ийнхүү Иргэн Д.Г нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгант гэх газарт хууль ашиглалтаас байгаль экологид 15.5 сая төгрөгний хохирол учруулсан гэх хэрэг үүссэн гэнэ.  Харин “байгалийн хишиг”-ийг хэрхэн өгсөн тухайд цагдаагийн ахмад нь “...хэргийн холбогдогч нь өргөдөл гомдлын хугацаандаа шалгагдаж байхдаа намайг ажлынхаа өрөөнд сууж байхад орж ирээд цагаан өнгийн дугтуйтай мөнгө гаргаж ирээд байгалийн хишиг байцаагчаа, миний гомдлыг нааштай талаас нь шийдээд өгөөрэй гэж хэлээд ширээн дээр маань нэр хаяггүй дугтуйтай мөнгө гаргаж шидсэн. Үүнд миний уур хүрч та намайг юу гэж бодоод байна гээд гаднаас хөндлөнгийн гэрч оруулж ирэн мөнгөн тэмдэгтийн сери дугааруудыг нь бичиж тэмдэглэлдээ тусгаж оруулсан. Тухайн асуудал болсон даруйд нь холбогдогчийг дагуулан тасгийн даргад орж болсон асуудлын талаар хэлэхэд Д.Ганзориг өөрөө уучлалт гуйж буруугаа хүлээсэн. Дарга албан ёсоор илтгэх хуудас бичиж шалгадаг байгууллагад нь шилжүүл гэсэн” гэжээ. “Байгалийн хишиг”-ийг бүх хүн авдаггүй гэдэг нь үүнээс харагджээ. Үнэндээ “хишиг“ өгөх нь илүүц байсан гэнэ. Хэдийгээр актаар “Ганга” нөхөрлөл нь байгаль орчинд 15,5 сая төгрөгний хохирол учруулсан гэж гарсан ч сумын ИТХ-ын тогтоолын дагуу сумын захиргаатай гэрээ байгуулан ажиллаж байсан тул хууль бусаар алт олборлосонд тооцогдохгүй байжээ. Гэрээний дагуу ч нөхөн сэргэлтээ хийгээд суманд хүлээлгэж өгсөн байна. Харин олон дахин дуудаж нааш цаашаа их явах байх гэж төвөгшөөн асуудлыг “байгалийн хишиг”-ээр нам дарах гээд буруудсан нь энэ гэнэ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. ЗОЧИН /103.57.95.104/ 2017-02-14 00:40:59

    ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН

  2. Laquisha /46.161.14.99/ 2017-03-15 09:56:25

    The hosteny of your posting shines through

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших