Эстоний ерөнхийлөгч картаа хулгайлуулснаа төлбөр хийгдсэний дараа мэджээ
Нийтэлсэн: 2017-02-02 12:27:06
Тус улсын ERR сувгийн мэдээлснээр ерөнхийлөгч Керсти Кальюлайдын итгэмжит туслахад хадгалагддаг ерөнхийлөгчийн төлбөрийн карт хулгайлагдсаныг хэн ч мэдээгүй байжээ. Хулгайч ерөнхийлөгчийн картаар Таллины “Ross Stores” гэдэг америк дэлгүүрт 2,8 мянган еврогийн худалдан авалт хийсний дараа банкнаас ирсэн мэдээллийн дагуу л мэдэж бөөн хэрэг дэгджээ. Гүйлгээг тэр дор нь цуцалж дэлгүүр ерөнхийлөгчийн мөнгийг буцаан шилжүүлсэн гэнэ. Гэхдээ хулгайчийг барьж чадалгүй алджээ. Цагдаагийн газрын мэдээлснээр хулгайч Эстоний нутаг дэвсгэрээс гараагүй бөгөөд ойрын хугацаанд барина гэж амлажээ.

This could not pobsisly have been more helpful!