Нууц мэдээллийн уурхай

Америкт төрж иргэншил авах гэсэн нигери эмэгтэй өртөг ихтэй Лондонд төрөөд...

Нийтэлсэн: 2017-02-02 06:12:02

Ийнхүү огт тооцоолоогүй газар төрсний улмаас төрөх эмнэлэгт хагас сая долларын өрөнд унаад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болжээ. Европд цагаачаар ирсэн 43 настай нигери эмэгтэй Присцилла Америкийн иргэншил авах хялбар арга сэдсэн нь хүүхдээ тэнд төрүүлэх байжээ. Жирэмслэх төрөх хугацаа зэргээ нарийн сайн төлөвлөсөн гэнэ. Гэхдээ л мордохын хазгай гэгч болжээ. Тооцоогоор жирэмсэлсэн ч бүр хүүхэд олохдоо бүр дөрвөн ихэр хүүхэд олсон байна. Гэсэн ч яаж ийгээд Америкд нисэж очсон ч гааль хилийнхэн хил нэвтрүүлэлгүй Лондон нисэх онгоцонд суулган буужээ. Сэтгэл зүйн маш хүнд цохилтонд орсон эмэгтэйн бие онгоц агаарт хөөрөнгүүт тавгүйдэж улмаар төрөх гэж сандаргажээ. Нислэг дундаа орж байхад Присцилла агаарт төржээ. Нэг хүүхэд нь төрөнгүүтэй эндсэн бол нөгөө нь газарт буусан хойно өнгөрчээ. Өөрөө ч төрөхийн хүдрэлээр золтой л бурхан болчихсонгүй азаар амьд үлджээ. Ийнхүү дөрвөн хүүхдээс нь Элайджа, Эстер гэдэг хоёр нь үлдсэн нь өдгөө Лондонгийн нэгэн эмнэлэгт инкубаторд эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна. Нэг инкбуаторын долоо хоногийн төлбөр нь 30 мянган доллар гэнэ. Үүн дээр Присциллагийн өөрийх нь эмчилгээ, ор хоног, эм тарианы мөнгө нь нэмэгдээд өдгөө эмнэлэгт 500 мянган фунт буюу 650 мянган долларын өрөнд унаад байна. Энэ өр цаашаа улам нэмэгдэнэ. Учир нь хоёр ихрийн амь нас эрсдэлтэй хэвээрээ байгаа тул инкубатороос гаргаж болохгүй. Гэтэл эх нь төлбөрийн ямар ч чадваргүй. Өдөр бүр түүнд эмнэлгийн төлбөрийн нэхэмжлэлийг өгдөг агаад сохор ч зоосгүй хөөрхий эмэгтэй өөдөөс ийн хардаг гэнэ.

 

НУУЦ.мн

 

 
Нийт сэтгэгдэл: 2
  1. zocin /185.66.195.46/ 2017-02-02 23:37:53

    y***tai bilee mungugui ym chin

  2. ӨАБНУ Мугабе /203.91.115.38/ 2017-02-03 10:10:38

    Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших