Нууц мэдээллийн уурхай

З.Энхболд VS М.Наранбаатар дуулиант хэргийг эргэн сөхөхөд...

Нийтэлсэн: 2017-02-02 04:24:48

 

Өдгөө улстөрийн болон бусад ажлаа өгөөд 2020 он хүртэл тайван амьдармаар байна ярьж яваа АН-ын З.Энхболд нь УИХ-ын дарга байхдаа маш хэл аманд өртдөг байсан. Гишүүдийн яриаг тасалдаг, нутгийн аялгаар нь тохуурхах зэрэг үйлдэл олонтоо гаргасан. Түүний өөдөөс зоригтой тэмцсэн хүний нэг нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар байсан. Тэд үед хүчний харьцаа үнэхээр тэнцвэргүй байсан нь экс ерөнхий захирлын экс УИХ-ын даргыг гүтгэсэн гэх хэргийн явцаас харагддаг. Харин ч М.Наранбаатар хүч тэнцвэргүй тулаанд зоригтой оржээ. Хэрэг мөрдөн байцаалт дуусгаад шүүхэд шилсэн. Шүүхээс гүтгэсэн гэх хүнийг 9,7 сая төгрөгөөр торгох ял ногдуулсан. Хэрэг анхан болсон давж заалдах шатыг дамжин Дээд шүүхэд очсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан буцаасан. Ийнхүү энэ хэрэг мартагдах тал руугаа орсон ч зарим мэдээллийг уншигчиддаа хүргэе... Дээд шүүхэд М.Наранбаатарын өмгөөлөгчийн гаргасан гомдолд “...Мөрдөн байцаагч яллагдагч М.Наранбаатар нарт хэргийн материалыг танилцуулалгүйгээр шилжүүлсэн хэргийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Прокурорын энэхүү хууль бус үйлдэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан боловч 2015 оны 2-р сарын 9-ний өдрийн 5/132 албан бичгээр “...яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул гомдлыг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүллээ..." гэсэн хариу өгсөн боловч тус шүүхээс "...М.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд ирээгүй байна..." гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн прокуророос хэргийг татах тухай албан тоот очиход хяналт тавьж байсан прокурор Г.М нь хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн худал хэлж дээд шатны прокурорт хэргийг хянуулах эрхийг хязгаарласан тул дахин гомдлоо баталгаат шуудангаар явуулсаны дагуу хэргийг татан хянасан. Прокурор нь М.Наранбаатарыг 2015 оны 3-р дугаар сарын 4-ний өдөр дуудсаны дагуу очиход дээд шатны прокурорын шийдвэрийг биелүүлэхгүйгээр хэргийн материалтай танилц хэмээн тулган шаардаж, өмгөөлөгч миний бие болон М.Наранбаатараас мөрдөн байцаагчийн гараар бичсэн мэдүүлгийг гаргахгүй байгаагаа хэлэхэд прокурор нь өөрөө уншиж, ингэхдээ зарим үгийг тааж, худал уншиж   “шүүхийн ажлын цаг дуусах гээд байна, танилцаагүй үлдсэн зүйлээ шүүх дээр очоод танилц, 16.30 цагаас хойш хэрэг авдаггүй юм...” хэмээн М.Наранбаатарыг өөрийн автомашинд суулган шүүх рүү авч явсан. Прокурор нь хууль зөрчин байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас гаргасан хүсэлт, гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. 
2. ...Шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамждаа М.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэхээр гаргасан байсан боловч хохирогч З.Энхболдын өмгөөлөгчдөөс тухайн хэргийг хаалттай явуулах тухай хууль бус үндэслэлгүй хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хаалттайгаар хянан хэлэлцсэн нь үндэслэлгүй байна. 
3. Хохирогч З.Энхболд нь 2014 оны 12-р сарын 25-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн шинээр томилогдож буй гишүүдэд хандаж “...Хэцүүхэн газар очиж байгаа, төсвийн 50 хувь алга болсон, хувийн 100 хүнтэй хийдэг телевизийн адилхан эфирийн цагийг 700 хүнээр хийлгэж байгаа, аймшигтай газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан, тэр болгоныг цэгцлэх үүрэг та хэдэд оногдож байгаа шүү, байнгын хороотойгоо холбоотой байгаад юу хийснээ мэдэгдээд, хулгайн кино гаргахаа ядаж болих хэрэгтэй хамгийн эхний ээлжинд ичмээр юм болж байгаа...” хэмээн МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийн хуулиар олгогдсон хараат бус байдалд шууд нөлөөлж улмаар телевизийн олон зуун ажилчдын нэр хүндэд халдсан үндэслэлгүй мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар тараасан болно. Түүнчлэн  чуулганы индэр дээрээс "...Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж хэлсэн үг зарим хүнд буруу ойлгогдсон байна. Миний үгийг сайн харах юм бол 100 хүнтэй телевизийн ажлыг 700 хүнтэй ҮОНТ хийдэг гэж харьцуулсан, тэрнээс 700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм аа, тэр архидалт аймшигтай байдал замбараагүй байдал гэдэг бол МҮОНТ-ын Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамаарч байгаа уг тойрон хүрээлэгчдийн тухай ярьсан олон жилийн түүхтэй хүчирхэг уран бүтээлчтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гаргах нь битгий хэл уруудсан байгаа тэр нь болвол өчигдөр 7-гийн 7 хүн солигдож байгаа Үндэсний зөвлөл энэ байгууллагыг удирдаж байгаа Наранбаатар болон тойрон хүрээлж байгаа дарга нарт холбоотой юм аа. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж Үндэсний зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд ийм үг хэлсэн юм, энэ үг уран бүтээлч та бүхэнд буруу ойлгогдсон бол та бүхнээс уучлалт гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого тэмцэлд босгож байгаа удирдлагуудынхаа санаархалд битгий автаараа гэж сануулая. Би хэлсэн үгийнхээ төлөө ҮОНТийн удирдлага түүний тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлалт гуйхгүй гээ..." гэж мөн л орон даяар ард иргэдэд хандан хэлсэн болно. 
4. ...Гэрч Ч.Даваабаяр, Д.Энхтуяа нарыг М.Наранбаатар ажлаас халах тушаал гаргаж байсан. Гэрч Д.Сосорбарамын хувьд 2015 оны 1-р сарын 02.ны өдрийн хурал дээр М.Наранбаатарыг “...чи дуугүй бай, чамайг хөөж зайлуулна...” гэх зэргээр хэл амаар доромжилж буй бичлэг хавтаст хэргийн материалд авагдсан.
 
 
Энэ бүхнээс үзэхэд шийтгэх тогтоол, магадлалын үндэслэл болж буй гэрч гэх эдгээр хүмүүс нь тухайн хэрэгт холбогдолтой, М.Наранбаатартай хувийн таарамжгүй харьцаатай байхын зэрэгцээ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь нийт 13 гишүүнтэй, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байхад Үндэсний зөвлөлийн бусад гишүүдийн аль нэгээс УИХ-ын дарга тэдний ажилд хөндлөнгөөс нөлөөлдөг эсэхийг асууж тодруулалгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа огт явуулаагүй нь мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох болон мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн нотлоогүй. Түүнчлэн шийтгэх тогтоол, магадлалд “...2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшсэн З.Энхболд, Г.Батхүү, Д.Лүндээжанцан, Г.Шийлэгдамба нарын талаарх нэвтрүүлэг манай архивт хадгалагдаагүй болно гэх тодорхойлолтоор үгүйсгэгдэж байх тул үнэлэх боломжгүй...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Сэвтэй-4 нэвтрүүлэг нь МҮОНРТ-ээр бус зөвхөн орон нутгийн телевизээр Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумдад гарсан тул тус телевизийн архивт хадгалагдах боломжгүй, хадгалсан тохиолдолд Олон нийтийн Радио, Телевизийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар “...Олон нийтийн радио, телевизийн энэ хуулийн 10.1-т зааснаас бусад нэвтрүүлгийг тухайн нэвтрүүлгийг дамжуулснаас хойш хоёр сараас доошгүй хугацаагаар хадгална...” гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй. 
5. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч З.Энхболдын мэдүүлэгт “...Даваабаяр, Сосорбарам, Энхтуяа нарт үүрэг даалгавар өгч байгаагүй, харин Үндэсний зөвлөлийн дарга Пүрэвдоржид ажил төрлийн шаардлага тавьдаг байсан. Ажил дээрээ болж бүтэхгүй асуудлын талаар Пүрэвдорж надад хэлж байсан. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах талаар Пүрэвдоржоор дамжуулж гишүүдэд нь хэлж байгаа...”,
 
 
Л.Пүрэвдоржийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...ажил хэргийн хувьд холбоо байхгүй, өөр удирдлагын юм уу ямар нэгэн холбогдол байхгүй, ...УИХ-ын даргаас ямар иргэн үүрэг даалгавар авч байгаагүй..., ...би Наранбаатарт өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдвөл яасан юм бэ гэж хэлсэн байж магадгүй. Мөн шоронд орохгүйгээр өргөдлөө өгөөд халагдвал яасан юм бэ гэж хар яриагаар хэлсэн байж магадгүй..." гэсэн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, илт худал мэдүүлсээр байхад эдгээр гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоол, магадлалын үндэслэл болгох боломжгүй байгааг хяналтын шатны шүүх анхаарч үзнэ үү. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд илт зөрүүтэй байхад энэхүү мэдүүлгийн зөрүүг гаргалгүйгээр эдгээр гэрч, хохирогчийн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан "...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ... " гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Түүнчлэн хохирогч З.Энхболд “...би бол Наранбаатартай харьцах ямар ч шаардлага байхгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд М.Наранбаатарын удирдлаганд ажилладаг байсан, эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан Ч.Даваабаяртай ямар учраас уулзаж түүнд заавар зөвлөмж өгч, ажил төрлийн холбоотой байсныг шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Иймд дээр дурьдсан үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож Эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн байсан.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших