Сүүлийн үед жигтэйхэн улаараад байгаа Дорнод аймагт болсон яруу найргийн “Болор цом”-д одоо ч цэнхэрдүү байгаа Сүхбаатарын гаралтай найрагч Б.Батсайхан түрүүлж, түрүүлэхдээ уншсан шүлэг нь эзнээсээ ч илүү алдаршиж байна. Дорнод аймагт болсон наадамд мэдээж аймгийн ЗДТГ туслалцаа үзүүлсэн байлгүй. Шагнал гардуулахад аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэн гэгээн дүрээрээ морилон ирсэнийг та харж байна.
Яруу найргийн наадамын ялагчийг цахимаар зарлахад аймгийн МАН-ын “томчууд” болох Ёл тэргүүтнүүд нь цахимаар идэвхитэй ажилласан. Энэ нь ч бас учиртай бололтой. Учир нь наадамд ялсан найрагч нь МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан байсан улстөрийн өндөр идэвхитэй нэгэн аж.
Харин сонгуулийн уриа нь “сэтгэл татам” үггүй, “Тэр эмэгтэй” шүлэг шигээ энгийн байжээ. Гэхдээ сонгуульд ялаагүй ч “Болор цом”-д ялжээ. Хэрвээ цэнхэртсэн төрсөн аймагт нь наадам болсон бол ялахгүй байх “улстөрийн” шалтгаан гарч болох байсан. Ийнхүү МАН-ынхан хоёр ч “Болор цом”-ын эзэнтэй боллоо. Өмнө нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “аархаж” авч байсан удаатай.
NUUTS.mn