“Il Giornate Italiano” сонинд мэдээлснээр Италийн католиг сүмийн өндөр их нэр хүндийг сэвтээсэн хэрэг Милан хотын ойролцоох гэлэнмаа нарын нэгэн хийдэд гарчээ. Өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр хийдийн тэргүүн гэлэнмаа христ шажинтны энэрэнгүй нэгүүлсэлийг харуулах зорилгоор Африкын Йемэнээс ирсэн таван дүрвэгч эрийг хийддээ орогнуулан хооллож ундалсан гэнэ. Энэ явдлын тухай мэдээлэл Милан хотын ширээт ламд хүрсэнд тэрээр тэргүүн гэлэнмааг дуудаж гэлэнмаа нарын хийдэд ид насны залуу эрчүүдийг байлгах нь сахил санваард харш болохыг сануулжээ.
.jpg)
Ширээт ламаас зэмлэл хүртсэн тэргүүн гэлэнмаа маргааш нь буцаж ирээд дүрвэгч нарт гарын мөнгө хувцас хунар өгөөд явуулсан гэнэ. Гэтэл саяхан хийдийн есөн гэлэнмаа жирэмсэн болох нь илэрч бөөн шуугиан дэгджээ. Милан хотын ширээт ламын томилсон тусгай комисс ирж “дотоод мөрдлөг” явуулсны эцэст хэргийн эзэд нь өнөөх таван дүрвэгч болохыг тогтоожээ. Тэргүүн гэлэнмааг Милан руу дуудагдан явсан тэр орой хийдэд хар дүрвэгч эрс болон цагаан гэлэнмаа нар оролцсон жинхэнэ группэн секс болсон гэнэ. Өдгөө гэлэнмаа нарын хийдэд болсон явдал католиг шажинтны төв Ватиканд хүртэл яригдаж байгаа аж.
НУУЦ.мн
амжуулсан байнаа.эр хүн