Нууц мэдээллийн уурхай

“Чинхуа-Мак-Нарийн сухайт”-ын зөвшөөрөлгүй ухсан нүхэнд унаж амиа алдсан хүүхдүүдийн эх 10 жилдээ зовж явна

Нийтэлсэн: 2017-02-01 03:22:23

Өмнөговьд алтны магнат Н.Нямтайширын хятадуудтай хамтарч байгуулсан “Чинхуа-Мак-Нарийн сухайт” гэдэг айхтар компани. Өмнийн говийн баялагт эзэн суугаад олон жил урагшаа зөөж байна. Хятадтай хамтарсан энэ компаний удирдлага нь урд зүгийнхэн байдаг. Одоогийн гүйцэтгэх захирал нь Гао Бо гэдэг хятад бий. Тэгвэл тус компанид 2003-2006 онд менежерээр ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Гө Зи Жин нь ногоо тарих зорилгоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших компанийн 1816Х тусгай зөвшөөрөлтэй тайлбайд дур мэдэн газар ухаж булгийн ус хуримтлуулжээ. Харин энэ нүхэнд нь 2007 оны 6-р сарын 5-ны өдөр Монголы улсын иргэн Б.Амаржаргалын  11-12 настай хоёр тэрсхэн хүүхдүүд нь унаж амиа алдсан. Тэр цагсаа хойш энэ хэргийг хэн хариуцах хэн хохирлыг барагдуулах нь тодохойгүйгээр 10 жил өнгөрчээ. Энэ зуурт ар гэр нь ёстой шар махтайгаа хатна гэгч болсон. Алтны магнат Н.Нямтайширын хятадуудтай хамтарч байгуулсан компаний хятад иргэд хүнсний ногоогоо тарих гэж нүх ухахдаа Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөний улмаас монгол хүүхдүүд унаж амиа алдсаныг  Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2014 оны 9-р сарын 9-ний өдрийн 1/02 дугаартай прокурорын тогтоолоор тогтоосон Ногоочин хятад  Гө Зи Жин нь “Чинхуа-Мак-Нарийн сухайт”-ийн ажилтан болох нь Өвөр Монголын “Чин-Хуа” корпорацийн даргын тушаал болон  Зүүн уурхайн дарга Ван Жуны тодорхойлолтоор батлагддаг.  “Чинхуа-Мак-Нарийн сухайт”-ийн байгаль орчин хариуцсан ажилтан Б.Алтансүх, талбайн мастер Го Жин Хай нар уг нүхийг Гө Зи Жин ухсан болохыг гэрчийн мэдүүлгээрээ батлаад байхад алтны магнатын компани хэргийг хариуцахгүй гэсээр өдий хүрчээ.

Энэ хэрэгт захиргаа эрхэлсэн дэд захирал Т.Сонинбаатар томилогдсоноос хойш “сонин” яриа их гардаг болсон. Хятад ажилчдын идэх ногоог услах гэж нүх ухан ус хуримтлуулсаныг “Айвенхоу Майнз компани хариуцна гэж бухсан гэнэ. Гэтэл тус компани нь уснаас авч байсан болохоос ухаагүй гэдэг нь сүүлдээ батлагдсан. Дараа нь хүүхдүүдээ алдсан айлыг уурхайн талбайд зөвшөөрөлгүй буусан гэж хариуцлагаас бултах гэжээ. Гэтэл “Чинхуа-Мак-Нарийн сухайт” нь Гурвантэс сумын нутагт орших 1816Х тусгай зөвшөөрөлтэй талбайд 20 х18 метрийн хэмжээтэй 3 м гүн нүх ухаж булгийн ус хуримтлуулж ашиглахдаа Монгол Улсын Усны тухай хуулийн 22.1, 23.1, 24, 26.1, 27.1 дэх заалтуудыг зөрчиж сумын засаг даргатай гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25.1.2 дахь заалтуудыг зөрчиж ухсан нүхээ булж бөглөж нөхөн сэргээлт хийгээгүй хаячихсан байжээ. Үндсэндээ энэ компаний хятадууд дуртай газраа ухаж сэндийчилж байсан. Үүний улмаас хоёр хүүхдийн амь нас хохирч гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гээд гэм буруутай албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татахгүй байгаа аж.  Нүх ухсан Гө Зи Жин нь аль хэдийн зугтаагаад алга болсон гэнэ. Хоёр хүүхдээ алдсан эх сэтгэл санаанаас гадна эрүүл мэндээрээ ч их хохирчээ. Үүний улмаас зарим нотлох баримтаа мартаж санаж байгаа нь нөгөө талд ашигтай тусдаг бололтой. Өдгөө “МАК” ахин мянгаад хятад ажилчид оруулж ирэхээр болсон. Тэдний дунд хичнээн Гө Зи Жин байгааг одоогоор таахын аргагүй биз. 

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших