.jpg)
Хондурас улсад хөрш хоёр иргэнийг муудалцуулан тангараг тасраасан, бүр хүн амины хэрэгт ч хүргэж болзошгүй байдалд хүргэсэн азарган тахиаг цагдаа нар арга буюу хорьсон хөгжилтэй хэрэг гарчээ. Трухильо хотын нэгэн иргэний эрх тахиа хөршийх нь хашаанд орж цэцэрлэгийг нь сүйтгэн модон дээр нь гарч донгодоод амар заяаг нь үзүүлэхээ байжээ. Тахиаг тухай бүрд нь хөөж тууж гаргадаг ч буцаад ороод ирдэг гэнэ. Энэ хэргээс болж хоёр хөрш байнга муудалцан хэрэлддэг, сүүлдээ бүр барилцаж авдаг, хашааны цаанаас мод чулуугаар шидэлцдэг болжээ. Тэдний зодооныг хэсгийн цагдаагийнхан хэдэнтээ ирж салгасан гэнэ.
.jpg)
Хөрш нь эхлээд тахианых нь толгойг тасдана гэдэг байсан бол эцэстээ эзнийг нь ална хэмээн ил цагаан заналхийлэх болжээ. Эзэн нь ч тахианд минь гар хүрвэл хөршийгөө нам буудна хэмээн ярьж явдаг болсон гэнэ. Хөрш хоёр байнга хэрэлдэж зодолдон амгалан тайван байдал алдагдуулдаг, дээр нь бие биенээ ална хэмээн улаан цагаан заналхийлэх болсон тул тэр хавийнхан шийдвэртэй арга хэмжээ авахыг цагдаагаас шаардсан байна. Эцэст нь цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэрүүлийн алим болсон тахиаг гэмт хэрэг гарч болзошгүй газраас түр холдуулахаар шийдэж “баривчлан” хэсэгтээ авчирч камерт хорьжээ.
Хэрэг шийдэгдтэл тахиагаа хооллох үүргийг эзэнд нь оногдуулсан байна.
Хамгийн гол нь “хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур” байхгүй үеийг ашиглан эвлэрч дайсагналцахаа зогсоохыг хөрш хоёрт үүрэгджээ.
НУУЦ.мн
хэ хэ ингэж шийдэхээс еер яах билээдээ тэнэг ч юм шиг хегжилтэй ч юм шиг