
Улс орын эдийн засаг хүнд байгаатай тул Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын хөдөлгөөнд уриалж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар дэмжиж байгаагаа илэрхийлж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Улс орын эдийн засаг хүнд байгаатай тул Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын хөдөлгөөнд уриалсан байна. Тиймээс бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг бизнес эрхлэгч, УИХ-ын гишүүдээ уриалж байна. Би өөрөө УИХ-ын гишүүн болохоос өмнө бизнес хийдэг байсан тул энэ хөдөлгөөнд нэгдэж 100 сая төгрөг хандивлаж байна. Бусад хүмүүс ч энэ хөдөлгөөн нэгдэж оролцохыг уриалж байгааг минь зөвөөр ойлгоорой” гэлээ. Тэгвэл манай сайт эрхэм гишүүний хувь эзэмшдэг “Болд Төмөр Ерөө гол” компани татварын газрыханд шалгуулахгүй хэмээн заргалдаж яваа тухай мэдээлж байсан. 2016 оны 5-р сард тухайн үеийн Гааль, татварын ерөнхий газрын удирдамжаар “Болд Төмөр Ерөө гол” компаний “2011-2015 оны санхүүгийн үйл ажиллагаа, албан татварын ногдуулалт, төлөлт болон гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, эд юмс, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн байдалд хяналт шалгалт хийх” 16/06 дугаартай удирдамж гарсан. Удирдамж тушаал гарсанаас хойш бараг хагас жил өнгөрөөд байхад татварынхан хууль ёсны шалгалтаа хийж чадахгүй одоог хүрчээ. Их хурлын гишүүний компани болохоор шалгах шалгуулах эсэхээ өөрсдөө мэддэг дархан эрхтэй болчихсон юм байна. Жирийн бизнесмэнийг өдөр шөнөгүй утасдаж тайлан балансыг нь хуу гаргуулж аваад шалгадаг атлаа Их хурлын гишүүний компанийг яаж ч чаддаггүй нь гайхалтай. Гэхдээ нэлээд эртнээс л ийм байдалтай явж иржээ. “Болд Төмөр Ерөө гол” нь 2008 оноос хойш татвар ногдуулалт төлөлтийн шалгалтанд нэг ч удаа иж бүрэн хамрагдаж байгаагүй гэвэл уншигчид итгэхгүй байх. Энгийн компани энэ хооронд “хөлөөсөө толгой” хүртэл хэдэнтээ зад шалгуулчихсан байдаг. Б.Дэлгэрсайханы компанийг 2008 оноос хойш ТЕГ-ын газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газраас 2007-2008 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт, Сэлэнгэ аймгийн татварын хэлтсээс 2008-2010, 2011-2012 онд хэсэгчилсэн, Улсын төсөв орлого хяналтын газраас 2016 оны 1-р сард (1 сарын НӨАТ-ын) хэсэгчилсэн шалгалтыг л тус тус хийсэн гэнэ. Ёстой хээрийн салхинаас бусдыг нуруун дээрээ гаргаж үзээгүй амьтан аж. Хэрвээ шалгасан бол гишүүний хандивлаж байгаа 100 саяас ч их юм “гарах” байсан уу гэдэг асуулт эзэнгүй үлдэж байна.
NUUTS.mn
handiw ugj baigaan ih ym.
sh***gah l yostoi