Нууц мэдээллийн уурхай

Буриадын орос ерөнхийлөгч 101 насалсан буриад ахмад дайчинд 500 рубль “бэлэглэж” доромжилжээ

Нийтэлсэн: 2017-01-31 02:51:37

Энэ сарын 20-нд оросуудын эх орны дайн гэдэг дэлхийн 2-р дайнд оролцож явсан ахмад дайчин Шагдаржап Мункуев 101 нас сүүдрийг зоогложээ. Ахмад дайчны баярын өдрөөр орос дарга нар ирж Буриадын ерөнхийлөгч болон Улаан-Үд хотын даргын нэрийн өмнөөс баяр хүргээд 500 рубльтэй дугтуй өгөөд явсан нь буриадуудын дургүйцлийг төрүүлсөн байна.  

Буриад хүнийг яс үндсээр нь илт ялгаварлан хандсан энэ үйлдэлд нь дургүйцсэн залуус Буриадын ерөнхийлөгчид захидал бичиж шударга бус явдлыг таслан зогсоохыг шаарджээ. Өнгөрсөн жил болсон 100 насных нь ойгоор мөн л 500-хан рубль өгсөнийг ахмад дайчин хэлсэн гэнэ. Гэтэл орос ахмад дайчдад насны ойгоор нь доод тал нь 5000 рублиэс гадна томоохон дэлгүүрээс тусгай бэлэг хүртэл өгүүлдэг болохыг буриад ахмад дайчид баталжээ. Буриадын Нигймийн хамгааллын яамнаас мэдэгдсэнээр 2016 онд ахмад дайчдад өгөх бэлэг дурсгалд 600 мянган рубль зарцуулсан гэнэ.

Харин энэ удаад 101 насны ой нь тохиосон Шагдаржап Мункуевд цэцэг, баярын ил захидал болон 500 рубль өгсөнөө арга буюу хүлээжээ. 100 насалсан ахмад дайчдад төрсөн өдрөөр нь Оросын ерөнхийлөгчийн тусгай бэлгийг өгөх хуультай ч өнгөрсөн онд Шагдаржап Мункуевт өгч чадаагүйдээ “харамсаж” байгаагаа бас илэрхийлсэн гэнэ. Оросын төлөө байлдаад эцэстээ оросуудад ялгаварлагдсан буриад ахмад дайчин Улаан армид татагдаж Курск, Варшавын төлөөх зэрэг том тулалдаанд оролцож явжээ. Анги нь Берлинд 10-хан км зайтай ирээд байхад нь дайн дуусжээ. Дайны дараа жолоочоор ажиллан уурхайн том төв болох Донбассын сэргээн босголтонд оролцжээ. Нутагтаа ирээд тэтгэвэрд гартлаа модны үйлдвэрт ажилласан гэнэ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших