Төв аймгийн Эрдэнэсантын 20-той залуус 16-тай хөвгүүдийн эрхтний үсийг шатааж “зугаацжээ”
Нийтэлсэн: 2017-01-31 01:35:40
Монголын олон аймгуудаас Төв аймгийнхан гаж зэрлэг садист маягаар зугаацаж цэнгэж бах таваа хангадаг бололтой. Өмнө нь Баянчандмань суманд гарсан ёсон бус хэрэг олныг цочроож байсан. Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Ханбаатар нь Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож төмөр биетийг бэлэг эрхтэн болон шулуун гэдэс рүү нь хийсэн. Тэгвэл Эрдэнэсант суманд Шарборжигон овгийн Т.Б-Э гэх 22 настай , Оргиоч овгийн Г.М гэх 23 настай залуус сумынхаа 16-19 настай хөвгүүдийг зодож, элэг дөрвөөр нь мөлхүүлж, “үлээхэд нэрээ хэлж масла” гэх зэргээр дэглэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, улмаар танхайрах явцдаа асаагуур хэрэглэн 16 настай хүүгийн бэлэг эрхтний үсийг шатааж танхайрсан гэмт хэрэгтээ тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Шатаасан хүн нь Т.Б-Э гэнэ. Тэрээр “намайг цэрэгт байхад манай халууд миний эрхтний үсийг шатааж байсан, тэр санаанд ороод би шатаасан” гэжээ. Харин насанд хохирогч нь “...Б.Б бид хоёр хойд колонкоос шатахуун авчихаад орой 22 цагийн үед мотоциклын гинж авахаар болоод дэлгүүр орсон. Тухайн үед бидний мотоциклын хажууд М-далай, Б-Эрдэнэ ах хоёр ирээд зогссон. Намайг дэлгүүрээс гинжээ аваад гараад ирэхэд тэд балга бинзен авсан гээд хардаад байна уу гэж уурласан, түрийний бөөс толгойд гарах нь гэсэн. Б-Эрдэнэ ах миний толгой руу цохичихоод дараа нь би та хоёрын балга бинзенийг авсан юм уу гээд хамар руу цохиод хугалчихсан. Миний хамраас яс товойгоод гарчихсан байсан. М-далай ах намайг дэлгүүрээс тамхи аваад ирсэн.. Би дэлгүүрээс пиво авч өгчихөөд явах гэтэл мотоциклын түрхүүрийг булааж авчихаад араар суу гээд дагуулж урд дэрсэнд аваачсан. М-далай ах Б-г цохиж унагаагаад хоолой руу нь өшиглөсөн, Б-Эрдэнэ ах хөл дээр нь дэвссэн. Бас намайг эгчийнхээ дугаарыг өг би танай эгчтэй чинь сууна гээд эгчийн утас руу залгаад холбогдохгүй байхаар нь намайг элэгдсэн. М-далай ах яагаад элэг орохгүй байна гээд Б-г хэд хэдэн удаа элэгдсэн. Намайг элэгээрээ над руу мөлхөөд ир ирэхгүй бол ална шүү гэсэн. Б-Эрдэнэ ах Б-ийн өмдийг шувтлаад цэрэгт намайг ингэж дэглэдэг байсан юм гээд татаж байсан тамхиныхаа цогоор дарчихаад яасан шатдаггүй юм бэ гээд асаагуураар эрхтнийх нь үсийг шатаасан. Санаа алдахад масалж нэрээ хэл гэж нэр хэлүүлээд Б-г сунайлгасан. Бас цагдаад хэлэх юм бол хаана байгаа газар чинь очиж ална шүү гэсэн” гэжээ.
NUUTS.mn

балиар зэвүүн ***.
shiitgel baga bna. shorond yavuulax xeregtei shu dee.
oorsdiig***taa