Нууц мэдээллийн уурхай

С.Эрдэнэ Н.Анхбаяр, Ж.Эрдэнэбат гэдэг хоёр хүнд “их баярлаж” яваа гэнэ

Нийтэлсэн: 2017-01-31 00:32:11

АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдлоо. Түүнийг эсэргүүцэгчид болох Баабар, Ц.Оюунгэрэл нартан хий дэмий хорсохоос өөрийг чадсангүй. Намын даргын сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан нараас “их дарвагнаарай” хэмээн загнуулж байсан экс иргэний тэмцэгч “урваж” С.Эрдэний талд орсон. Үлдсэн хоёр нь өдгөө ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэгч л болно. Баяр хөөрөндөө умбасан намын даргын талынхан ялалтын шалтгаанаа Н,Анхбаяр, Ж.Эрдэнэбат гэдэг хоёр хүнтэй холбож байгаа гэнэ. Хэрвээ Ардын намын шударгуу үнэний туйл болсон Ц.Нямдоржын хүү Анхбаяр “Эрдэнэт”-д шахаа хийгээгүй бол Ж.Эрдэнэбат нь өмнө намын дарга явсан Н.Алтанхуягийн саналыг хуваагаагүй бол С.Эрдэнэ намын дарга болохгүй байсан. Намын даргын сунгааны үеэр тэрээр Ц.Нямдоржын хүүгийн шахааг илчилж тэр нь нэр хүндийг нь ихээхэн өсгөсөн. Догшин ширүүн ч үнэнийг айлгүй хэлдэг илчилдэг зоригтой улстөрч гэсэн имиж ийнхүү бүрдсэн нь одоогийн нөхцөлд сөрөг намын дарга байхад яг таарах хүн гэсэн ойлголтыг намынханд нь өгчээ. Харин Ж.Эрдэнэбат зүгээр л санал хуваалцсан.

Хэрвээ өмнө нь Н.Алтанхуягийг намын дарга явахад генсек нь байсан хүн нь санал хуваалцаагүй бол С.Эрдэнэ Норовын хүүд “нам тавиулах” байсан. Сонгуулийн дүн гарсаны дараа “санал хуваагч” Ж.Эрдэнбат нь Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарыг дагаж ялагчийг мөнгө тараасан гэх хэл ам гаргаагүй нь цаанаа учиртай. Бүр анхнаасаа нэр дэвшигчийн мөнгийг нь өөр хүн төлсөн ч байх магадлалтай юм. Бас нэг сонирхолтой зүйл нь С.Эрдэнийг намын даргаар сонгогдсон өдөр нь эрх баригч намын дарга М.Энхболд хүлээн авч баяр хүргэлээ.

Энэ нь наанаа улстөрийн соёл байж болох ч цаанаа бас учиртай гэнэ. Сонгуулийн сунгааны үеэр С.Эрдэнэ хүүгийх нь шахааг илчилсэнээр Ц.Нямдоржыг хүнд цохилтонд оруулсан. Хүү нь хамгаалаад байсан үйлдвэрт нь шахаа хийж байсан нь өмнө нь Эрдэнэтийн 49 хувийн төлөө үхэн хатан зүтгэж байж олж авсан нэр хүндийг нь навс унагалаа. С.Эрдэний мэдэгдэлд олон нийт төдийгүй намын гишүүд ч мэл гайхсан, дургүйцэж хүлээж авсан. Өдгөө МАН ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр нам дотроо сунгаа явуулбал Увсын улстөрч хол давхихгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Ингэснээр Ардын намын нэг эрхэм нам дотроо ч өрсөлдөгчгүй, сөрөг намаас нь хүчтэй учраа гарч ирэхгүйгээр баталгаатай ялах нэг нөхцөл бүрдэж байна.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 3
  1. h /103.26.193.202/ 2017-01-31 16:25:02

    anhaa ichig***buu

  2. бүрнээ /202.179.31.43/ 2017-01-31 22:25:59

    Д.Эрдэнэбат

  3. baatarhuu /82.72.118.104/ 2017-02-01 01:52:32

    uvsiin hunuusiig tord*** oirtuul.Tedend uvs l gej eh ororn bii.Ted ger bul hamaatan sadan nutag usniihnaa bodoj baisnaas mongol ulsiig mongol HUNIIG hezee ch bodoj baigaagui.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших