Нууц мэдээллийн уурхай

Хятадад 30 гарсан “хүүхдүүд” буюу “борлогдодгүй” барааг хэрхэн борлуулдаг вэ...

Нийтэлсэн: 2017-01-30 14:56:22

Өмнөд хөршид гэрлэлгүй гэртээ хөгширөгсөд буюу 30 гарсан “хүүхдүүд” нийгмийн том асуудал болон хувирчээ. Тэднээс хамгийн түрүүнд салахыг хүсэгчид нь мэдээж эцэг эх нар нь юм. Өөрсдөө гэрлэхгүй, эрх баригчдын зүгээс ч энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгаа тул хөөрхий хөгшчүүд борлогдодгүй бараагаа борлуулахгүй өөрсдөө хөдөлж эхэлсэн. Бээжингийн Ардын талбай хэмээх цэцэрлэгт хүрээлэнд борлуулагч нь хөгшчүүд байдаг нэгэн зах ажиллах болсон тухай тус улсын гол цахим сүлжээ Вэйдод мэдээлэл тавигджээ. Хэрвээ та энүүгээр зугаалбал хятад ханзан бичгтэй нарны шүхэр өмнөө тавьсан хагшчүүд эгнэн суусныг харж болох гэнэ.

Тэд шүхэр зарах гэсэн бус харин гэртээ хөгширч 30 нэгэнт гарсан хүүхдүүдээ зарах гэсэн эцэг эхчүүд юм. Нарны шүхэр дээр борлогдодгүй бараа болох хүү/охиныхоо төрсөн он сар өдөр, зурхай гариг, өндөр жин, мэргэжил, цалин болон бусад шаардлагатай гэсэн мэдээлийг бичсэн байдаг.

Харин худалдан авагчид болох бусад хөгшчүүд нь шүхрийг бус харин бичгийг нь анхааран тойрч явдаг. Энд борлуулагч нь эргээд бараа сонирхогч шинжигч болдог. Өөрийн шүхрээ тавиад гэрлэдэггүй хүү/охиндоо таарах хүн хайн “захыг” хэдэнтээ тойрно. Мөн худалдагчид болон худалдан авагчид хэл амаа амархан олдог гэнэ.

Учир нь хуучны хатуу коммунист хүмүүжилтэй хөгшчүүд хөгжлийн эрхэнд эвдэрсэн өнөө цагийн залуусыг шүүмжлэх тал дээр үг хэл санаа бодол шууд нийлдэг. Гэртээ хөгширсөн эрэгтэй “хүүхдийн” тухайд санхүүгийн мэдээлэл нь маш чухал.

Хэрвээ шаардлагатай хэмжээний орлого цалин, байргүй л бол хичнээн сайхан залуу болох тухай маш гоё үгээр магтсан зар тавиад ч нэмэргүй. Харин хөгшин “охин”-оо борлуулах гэж байгаа хөгшчүүд нэлээд их зантай байдаг нь хөгшин хүүхнээ баян хүнтэй суулгаж чадна гэсэн итгэлтэй ирдэгийх гэнэ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших