.jpg)
МАН-ын эмэгтэйчүүдийн “нэрт” төлөөлөл П.Анужин энэ жил “п-да” гэдэг хараалын үгийг монгол хэлний үгийн сангаас авч хаяа гэдэг сайхан уриалга дэвшүүлсэн. Тэрээр хэдийгээр УИХ-ын гаднаас энэ саналыг дэвшүүлсэн ч Их хуралд суугаа ууж идэх бохь зажлах унтахаас өөр “гавьяагүй” эмэгтэй гишүүдийн дэргэд бас л ажил хэрэгч санал гаргасан. Ардын нам засаг барьж байгаагийн хувьд намынхаа зүтгэлтнээс гаргасан уриалгыг дэмжиж ажиллах ёстой ч үгүй аж. Төрийн албаны нэрээр иргэдийг айлгаж дээрэлхэж даралталж болно гэдэг ойлголтоосоо төрийн албан хаагчид мөддөө салахгүй нь...Замын –Үүд сумын Засаг даргын тамгын газрын ажилтан Ч.Э нь мөрөөрөө ажлаа хийж байсан иргэнийг “п-да” гэж хараагаад ухаан алдтлаа цохиулжээ. Ажлын бус цагаар ч гэсэн албаны арга хэмжээ дээр энэ явдал болсон байна. Тус сумын ЗДТГ-ынхан “Морс” гээг зогийн газарт шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Болсон явдлын тухай хохирогч болсон төрийн албан хаагч нь “...“ 2016 оны 12 сарын 28-ны өдөр Замын-Үүд сумын ЗДТГ-ын шинэ жилийн арга хэмжээ Замын-Үүд сумын 1-р баг Морс ресторанд 18 цаг 30 минутаас эхэлсэн. Би уг арга хэмжээг зохион байгуулах салбар коммисын гишүүнээр ажилласан. Баярын арга хэмжээ өндөрлөх үеэр баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа хүний хувьд хөгжим тавьж байсан Х дээр очоод манай найз Б-гийн утасны дууг тавиад өгөөч гэж 2-3 удаа гуйсан боловч дууг чинь тавихгүй, шинэ жилийн арга хэмжээ хөтөлбөрийн дагуу явж байна гэхээр нь би бид нар үйлчлүүлж байгаа хүний хувьд дуртай дуугаа сонсох эрхтэй п-да минь гэж хэлсэн чинь миний нүүр лүү шууд цохисон. Би хойшоо савж унаад тухайн үед хэсэг ухаан алдсан. Ухаан ороод босоод иртэл манай ажлын газрын хүмүүс эмнэлэг ор гэж хэлэхээр нь сумын нэгдсэн эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод зүүн уруулын дотор гадар талд дөрвөн оёдол тавиулсан” гэжээ. Хэдий баярлаж цэнгэж байгаа ч төрийн албан хаагч гэдгээ мартаж болохгүй юмсан. Тэгээд ч цохиулсан ажилтан нь өөрөө шинэ жилийг зохион байгуулах комиссын гишүүнээр ажилласан гэнэ. Комиссын гишүүний хувьд хөтөлбөрөө л мөрдөхийн оронд мөрөөрөө ажлаа хийж байсан хүнд дээрэлхээд өөрөө ч гэмтэж өрөөлийг ч хэрэгт унагажээ. Цохьсон залуу төрийн албан хаагчид 250 мянган төгрөг өгсөн гэнэ. Харин иргэнийг бохир хараалаар доромжилсон төрийн албан хаагч сэтгэл санааны хохиролд нэг ч төгрөг төлөөгүй аж.Болсон явдлын хувьд ичигвэртэй аж. Замын –Үүд сумын ЗДТГ-ын шинэ жилд багийн дарга нар болон консулын ажилтнууд зэрэг гадаадынхан байсан гэнэ. Тэд Монголын төрийн байгууллагийн шинэ жилийн арга хэмжээ зодоон цохионтой болдогийг нүдээрээ харжээ.
НУУЦ.мн
jiriin irgeniig p..da gj haraadag chin chinii 100 hubi buruu shdee.....chi uuru buruu yum hiicheed yagad gonshignood guigeed bga yumbe