Сэргэлэн англи эр дэлгүүрийн лангуунаас авсан зурагтаа “буцаагаад” мөнгийг нь авчихжээ
Нийтэлсэн: 2017-01-28 02:19:54
Их Британид энэ оны шилдэг шалгарах магадлалтай сэргэлэнчүүд тодорсоор байна. Daily Mail-д мэдээлснээр Линкольшир гүнлэгийн нэгэн том супермаркетыг энэхүү эр хөнгөхөн залилаад 330 фунт буюу 415 доллар авчихжээ.

Хэрэг явдал энэ сарын 2-нд болсон байна. Тэрээр дэлгүүрд ороод лангуунаас нэгэн хавтгай дэлгэцтэй зурагтыг худалдаж авч байгаа аятай аваад касс руу явжээ.
.jpg)
Тэнд очсон хойноо өчигдөрхөн худалдаж авсан энэ зурагтыг буцаамаар байна, гэхдээ надад одоогоор худалдаж авсаныг батлах тасалбар нь алга гэжээ.
.jpg)
Кассчин дэлгүүрийн менежерд мэдэгдэхэд тэрээр буцаалтыг зөвшөөрсөн аж. Ийнхүү худалдаж аваагүй зурагтаа дэлгүүрт буцааж өгөөд үнэ нь болох 415 долларыг авч халааслаад гарч оджээ. Одоогоор гүнлэгийн цагдаагийн газар сэргэлэн залилагчийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

naadah chini hulgaich***r udmiin hulgaich bn! sergelen er ch geh shig doodohiig ni sorson *** yu gui yu! Mongol hun baisan bol yaj gutaan doromjijlj bichij baigaag chini tusuuluud bur durgui hurchihlee bn!