Сүлжээний компаний захирал орныхоо матрос доор 20 сая доллар нуусныг нь илрүүлжээ
Нийтэлсэн: 2017-01-27 12:01:44
Массачусетс мужийн прокурорын газар цахим хуудсандаа Бразилийн сүлжээний компаний захирлын Бостон хот дахь байранд хийсэн нэгжлэгийн зургийг нийтэлсэн нь шуугиан тариад байна. Нэгжлэгийг энэ сарын 24-нд явуулжээ. TelexFree хэмээх сүлжээ компаний захирлуудын нэг Клебер Рене Ризерио Рочагийн байранд нэгжлэг хийхэд орных нь матрос доороос 20 сая доллар бэлнээр гарч иржээ. Компаний захирлыг санхүүгийн залилан хийсэн, мөнгө угаасан, мөнгө хууль бусаар хил нэврүүлсэн гэх хэргээр эрэн сурвалжилж байсан аж. TelexFree компаний хэрэг 2014 оноос эхлэн шуугиан тарьсан. Компанийг үүсгэн байгуулагчдын нэг Жэймс Мериллыг 2016 онд баривчилсан бол нөгөө нэг нь болох Карлос Ванзеллерыг одоо болтол эрэн сурвалжилж байгаа. Харин матросондоо 20 сая доллар нуугаад баригдсан Клебера Роча нь түүний хамаатан гэнэ.
.jpg)

enenii 1 saya n nadad hureed ireesei
MGLd irehgui said ch enuuhehdee