Нууц мэдээллийн уурхай

Еэвэн сараар гэртээ харих гэсэн хятад эсрэг чиглэлд 500 км явснаа “азаар” мэджээ

Нийтэлсэн: 2017-01-27 11:34:54

 

 
Хятадад насанд хүрсэн эр хүн гэртээ харих замаа андуурч эсрэг чиглэлд 500 км явж байсан тохиолдол гарчээ. Mashable-д мэдээлснээр Жичжау гэдэг хотод ажилладаг хятад эр төрсөн хот болох Чичикард амьдардаг аав ээжийндээ еэвэн сарын баярын өмнө амжиж очих гэж оны дараахан гарчээ. Төрсөн хот нь хойд зүгт 1700 км зайтай гэнэ.
 
 
Ажил хийж мөнгө олохоор Жичжау хотод жилийн өмнө ирсэн ч бүтэлтэй юм болсонгүй. Хоёр ч газарт ажилд орсон ч цалингаа авч чадалгүй хууртагдсан тул ар гэртээ мөнгө явуулах нь байтугай буцах зардалгүй болжээ. Нэгэнт галт тэрэгний тийзний ч мөнгөгүй болсон тул зоригтой шийдвэр гаргаж унадаг дугуйгаар хойд зүгт 1700 км аялж  төрсөн хотдоо очихоор замд гарчээ. Тэрээр оны дараахан л замдаа гарсан ч санаанд оромгүй байдлаар хойд зүгт бус харин эсрэг чиглэл болох өмнө зүг рүү яваад байсан аж. Бүр 500 гаруй км явсан ч буруу зүгт явж байгаагаа мэдээгүй л байсан гэнэ. Ийнхүү эсрэг чиглэлд явсаар бүр Аньхуй мужийн нутагт ороод байхад нь орон нутгийн замын цагдаагийнхан тохиолдлоор зогсоожээ.
 
 
Цагдаа нар дүрэм зөрчин хурдны замаар дугуйтай явж байгаа эрийг зогсоон шалгаснаар будлиу эр цахимын од болсон байна. Эсрэг чиглэлд 500 км явчихсанаа мэдсэн хятад бүр цочиролд орсон гэнэ. Гэхдээ буцахдаа ахин 2000 гаруй км дугуйгаар явах хэрэг гарсангүй. Мөнгөгүй будлиу эрийг өрөвдсөн хүмүүс галт тэрэгний тийз худалдан авч өгөөд нутаг руу нь явуулжээ.
 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших