.jpg)
Хэний ч хараа булаам үзэсгэлэнтэй явсан Кэрол Брайан өдгөө дэлхий нийтээр тархаад байгаа үрчлээний эсрэг гайхамшигт үйлчилгээтэй гэх БОТОКС тариа тариулаад ганц нүдтэй аймшигт мангаа болон хувирсан гашуун түүхийг хүргэе. Тэрээр гурван жилийн өмнө тариа хийлгээд түүнээс хойш гэрээсээ гаралгүй бүгжээ. Учир нь нүүр царай нь хүн харахын аргагүй болон хувирч хуучин төрхөндөө орохын тулд олон удаа мэс засал хийлгэсэн байна. Гурван жилийн өмнө буюу 47 настайд нь гоо сайханч түүнд дух шанааны хэсгийн үрчлээ тэнийлгэх ,толбо сэвхийг арилгах ботокс тариа тариулахыг зөвлөжээ. Кэрол өмнө нь тариулж байсан гэнэ.
-Би 30 настай байхдаа зовхины хэсгийн үрчлээгээ тэнийлгэх тариа тариулж байсан. Тэр үед тариа надад таарч үр дүн нь сайн гарсан-
Эмчилгээний дараа дух нь хавдаж цэнхэртсэн ч энэ нь гардаг зүйл хэмээн тайвшруулсан байна.
Гурав хоногийн дараа дахин хийлгэхэд байдал улам дордож дух нь аймшигтайгаар хавдаж эхэлжээ.
Сүүлд хийгдсэн шалгалтаар гоо сайханч ботокс тариандаа силиконыг нэмэлт болгон ашигласан нь тогтоогджээ. Эмчилгээний стандарт ёсоор силиконы найрлага холихыг хатуу хориглодог агаад хүний биенд орсон үед тарж шигдэн буцааж шимэж гаргах ямар ч аргагүй болдог гэнэ.
-Хоёрдахь удаагаа тариулсаны дараа миний толгой минийх биш болсон. Дух маань даахын аргагүй хүндэрч хавагнаж унжаад сүүлдээ нүд халхлан юм ч харж чадахаа байсан-
Тарианы хордлого даамжиран нүдэнд нь халджээ. Нүдний мэдрэлийн эд эс нь үхжиж өдгөө баруун нүд нь эргэж хараа орохгүйгээр сохорсон байна.
-Намайг ямар их өвдөж зовж байсныг та нар төсөөлөхгүй. Жилийн дараа хэд хэдэн мэс засалд орсоны ч дараа аймшигтай өвддөг хэвээрээ л байсан-
Ийнхүү бүтэн гурван жил хүмүүсээс нуугдан гэр эмнэлэг хоёрын хооронд бүгжээ. Ямар байдалд орсоноо хамаатан садан, найз нөхдөөсөө ч нуужээ. Нүүрнийхээ хэвийн байдлыг сэргээх гэж олон ч мэс засалд орж эмичлгээ хийлгэсэн ч урьдын сайхан төрхөө нэгэнт алджээ.
Одоо Кэрол Брайан гоо сайхны ботокс тарианд хохирсон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ байгуулан ажиллаж байна.
NUUTS.mn
wow.yamar aimaar yum be.botox chin ug n emergency zoruil***tai.harv***t saa shockiin*** heregledeg argaa barsan arga shuu huuhnuud ee.deer yeiin oros emch nar iluu sain medne.manaihan sain medehgui.yagaad gevel ene t***aar zaadaggui bsan anagaahad