Ассошиэйтед Пресс агентлаг Колумби тойргийн прокурорын газрын мэдээллийг үндэслэн дээрхи мэдээг цацсан нь шуугиан тарьжээ. Вашингтон хотод болсон Дональд Трампын тангараг өргөх ёслолын үеэр эсэргүүцэгчид нь жагсаал цуглаан хийж мөн үймээн дэгдээсэн. Тэд дэлгүүр үзвэр үйлчилгээний газрын цонх шилэн хаалгыг хагалж ногоон байгуламж, машин эвдсэнээс гадна нэг лимузин шатаасан гэнэ. Цагдаа нар үймээн дэгдээгсэдийн эсрэг нулимс асгаруулагч, үс шүршигч хэрэглэж нийтдээ 250 хүнийг баривчилсан. Баривчлагсадын ихэнхи нь Трампыг эсэргүүцэгчид аж. Колумби сужийн прокурорын газраас тэдэнд танхай, бусдын өмчийг санаатай эвдлэн сүйтгэсэн, үймээн самуун нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэсэн, өдөөн турхирсан хэмээн 10 хүртэлх жилийн хорих ял болон 250 мянган доллар хүртэл торгох ял төлөвлөөд байгаа гэнэ. Одоогоор баривчлагдсан иргэдийг 5-15 мянган долларын барьцаагаар суллаж эхэлжээ. Шүүх хурал нь ирэх 2-р сард болох аж.
НУУЦ.мн