Barcroft TV мэдээлснээр Мексикийн нийгмийн халамжийн байгууллага 45 см урт эрхтнээрээ нэрд гарсан Роберто Кабрера гэдэг алдарт эрийг албан ёсоор хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр тооцож тэтгэмж өгөхөөр болсон байна. Ийнхүү хэт урт эрхтнийхээ “ачаар” ажилд орж чаддаггүй, ажил хийж үзээгүй тэрээр улирал тутам улсаас тодорхой хэмжээний тэтгэмж авч байхаар болжээ. Гэхдээ өгөх тэтгэмжийн мөнгө нь амьдралд нь бас л хүрэлцэхгүй бага хэмээн Роберто Кабрера ярилцлага өгөхдөө гомдолложээ. Түүнээс гадна Геннисийн номынхонд гомдож явдгаа хэлж
-Би дэлхийн хамгийн том бас урт эрхтэнтэй эр. Энэ амжилтаа албан ёсоор бүртгүүлэх гэхэд тэд татгалзсан-
Гайхалтай нь эмч нар эрхтнийг нь багасгах мэс засал хийх санал тавихад тэрээр татгалзжээ. Хэрвээ эрхтнээ багасгасан бол хэвийн байдлаар бэлгийн харьцаанд орж үр хүүхэдтэй ч болоход оройтоогүй тухай эмч нар ярьсан байна.
-Энэ азгүй эрд асар том эрхтэн нь амьдралых нь чөдөр садаа болсон. Түүндээ л түүртээд байдаг. Наад зах нь түрүүлгээ хараад унтаж чаддагүй хүн шүү дээ. Түүнээс гадна хэт урт эрхтэн нь элдэв халдвар авах болон арьсны өвчинд өртөмтгий болсон. Үүнийг нь сануулсан ч тоохгүй байна-
Эрхтнээсээ болоод нэг ч ажилд орж чадсангүй.
-Ямар ч ажлын хувцас надад таардаггүй. Би бөхийж тонгойж сөхөрч бас хурдан алхаж ч чаддаггүй. Ажил олгогчид ямар нэгэн тодорхой шалтгаан хэлэлгүйгээр шууд л татгалздаг-
Роберто Кабрера 50 наслахдаа амьдралдаа хоёрхон удаа л эмэгтэй хүнтэй энгэр зөрүүлэх гэж үзжээ. Хоюуланд нь эрхтнийг нь хараад л зугтаасан гэнэ. Зарим найз нөхөд нь порно салбард хүчээ үзэхийг зөвлөжээ.
-Нэгэнт ажил олдохгүй, засгаас өгч байгаа тэтгэмж амьдралд хүрэхгүй хойно бараг өөр арга үлдээгүй. Би Америк явж эрхтнээрээ мөнгө олох санаатай байгаа-
НУУЦ.мн