Шүүх хурал дээр хоолойгоо хэрчиж амиа хорлохыг завджээ
Нийтэлсэн: 2017-01-20 03:17:43
Энэ сарын 18-ны өдөр шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр сонссон даруйдаа амиа хорлохыг завдсан аж. Тухайн шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, амь насыг нь аварсан байна. Тахарын алба татан буугдсанаар шүүхийн аюулгүй байдал энэ мэтчилэн алдагдаж, цаашид ямар ч ноцтой байдалд хүрч болзошгүй байдалд байгаа юм. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас болсон явдлын талаар өнөөдөр 18.00 цагт мэдээлэл хийнэ.
НУУЦ.мн

taxariin ***ba***sanch shuuh hur***d tsagdaa nar orj l bgaa sh dee. Med tend yu hiih geed ts***in avaad baij bdag yum be. Esvel ene har y***aa shig olon tsagdaag tsuulbul taarna