”Хөгжлийн банк”-ны Н.Мөнхбат суллагджээ
Нийтэлсэн: 2017-01-20 02:39:28
Бондын мөнгөний зарцуулалт болоод "Хөгжлийн банк"-наас санхүүжсэн төслүүдийг хуулийн баягууллагаас шалгаж эхэлснээр нэлээн дуулиан шуугиан тариад байна. Энэ хэрэгтэй холбогдуулан хамгийн анх "Хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Урьдчилан хорих ангид түр саатуулаад байсан. Түүнээс хойш энэ хэрэгтэй холбогдуулан хэд, хэдэн хүнийг хорьж, цагдсан байгаа юм. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр "Хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг сулласан байна.
