Нууц мэдээллийн уурхай

МУГТ Ц.Шаравжамц 67 настай гавьяат тамирчныг зодож танхайрчээ

Нийтэлсэн: 2017-01-19 06:24:47

 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар саяхан томилогдсон, "өндөр" хэмээх хочтой Ц.Шаравжамц нэгдүгээр сарын 16-нд өрөөндөө 67 настай гавьяат тамирчныг дуудан, хэл амаар доромжилж, зодож танхайрчээ. МАН-ын идэвхтэй гишүүн байсан учраас түүнийг сонгуулийн дараа БСШУЯ-ны газрын даргаар томилсон байдаг.
Хохирогчийн хувьд түүний гаргасан шийдвэрүүд буруу, тамирчдын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байна хэмээн 8-9 удаа албан бичиг хүргүүлж байсан боловч хариу өгөөгүй аж. Энэ асуудлаар хохирогч яаманд хандсан учир яамнаас дуудан Биеийн тамир спортын газрын даргатай очиж уулзах санал тавьснаар очсон байна. Биеийн тамир спортын төв ордны 308 тоот албан өрөөнд тэрбээр нэгэн спортын холбооны даргыг хүлээн авч уулзах үеэрээ хохирогчтой ам мурийж, нүүрийг нь хөхөрч хавдтал цохиж зодон, газар унаган өшиглөж, биед нь гэмтэл учруулсан байна. Ц.Шаравжамц хохирогчийг “Яасан их юм ярьдаг хүн бэ. Би гаргасан шийдвэрээ цуцалдаг хүн биш” хэмээн уурлаж хараан зоджээ. Гавьяат тамирчныг зодуулж байхад тус газрын даргын туслах болон өөр нэг ажилтан хажууд нь байснаар салгаж авсан аж.   Тухайн өдрөө хохирогч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очин мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт хандан магадлал тогтоолгожээ. Шүүх эмнэлгээс түүнийг хөнгөн гэмтэл гэсэн дүгнэлт гарсан бөгөөд тархи нь доргиж, нүүр нь хавдан, шалбархай үүссэн болохыг тогтоосон байна. Гомдлын дагуу Ц.Шаравжамцыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст дуудсан боловч, өрөөндөө байхгүй, утсаа таслан зугтаасан аж. 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 1
  1. sd /124.192.130.1/ 2017-01-30 18:56:54

    g***zuurchihaj.ug ih zoolon hun shigharagddag.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших