Өдгөө Оросд биеэ үнэлэгчид нь төрийн тэргүүнээс нь эхлээд жирийн цагдааг хүртэл айлгаж эхэлжээ. Москва хотын цагдаагийн газраас тогтмол явуулдаг биеэ үнэлэгчдийг “ангуучлах” ээлжит ажиллагааны үеэр цагдаа нь өөрөө хохирогч болсон тухай цахимд нь шуугиж байна. Нууц янхны газрыг илрүүлэх ажиллагааны заавар ёсоор цагдаагийн дэслэгч үйлчлүүлэгчийн дүрд хувирчээ. Тэрээр 10 мянган рублиэр тохиролцон янхны газарт нэвтэрч дараа нь тусгай багаа дуудах ёстой байсан гэнэ. Үйлчлүүлэгчийн дүрд хувирсан дэслэгч янхны газарт амжилттай орж бүр Лола гэдэг биеэ үнэлэгчээс “үйлчилгээ” авахаар болсон байна. Гэсэн ч дүрдээ хэт итгэсний улмаас хэт яаран үнэмлэхээ үзүүлж “томороход” нь янхны газрынхан айсангүй. Харин ч Лола нь бусдыгаа дуудаж нэг нь дагз руу нь хоолны саваар цохин ухаан алдуулсан тухай хөөрхий дэслэгч илтгэлдээ дурджээ.
.png)
Ухаан ороход түүнийг нэгэн харанхуй өрөөнд нүцгэлээд хүлээд хаячихсан байсан гэнэ. Айсандаа орилоход Лола бусад биеэ үнэлэгчдийн хамт орж ирээд ээлжилэн хүчирхийлжээ. Хүчирхийлэхдээ порно кинонд гардаг “страпон” ашигласан байна. Ийнхүү тамлуулж “эмлүүлж” бараг 30 минут болж байхад азаар цагдаагийн баг дайран орж аварчээ. Хөөрхий цагдааг шулуун гэдэсний эмчид яаралтай хүргэжээ.
NUUTS.mn