Нууц мэдээллийн уурхай

Баян-Өлгийн “Мүфтият” холбооны өнчин хүүхдүүдэд өгөх 28620 еврог гаалийнхан хураажээ

Нийтэлсэн: 2017-01-19 04:23:24

 

Энэ явдал өнгөрсөн оны Наадамын өмнөхөн болсон агаад “Мүфтият” холбооныхон одоо ч энэ мөнгөө авахаар хөөцөлдсөөр байна. Германы түрэг иргэдийн “HASENE” хүмүүнлэгийн байгууллагаас Баян-Өлгий аймгийн “Мүфтият” холбоонд байнга туслалцаа үзүүлдэг гэнэ. Тус холбоонд 500 гаруй өнчин хүүхэд бүртгэлтэй байлгаас жилд 100 гаруй ямар нэгэн туслалцаа хөнгөлөлтөнд хамрагдаг. Харин өнгөсөн жил нэг ч хүүхэд туслалцаа авч чадаагүйн дээр өдгөө бүр үйл ажиллагаагаа зогсоохдоо туслсан гэнэ. Учир нь “HASENE”-ны бие төлөөлөгч нь тусламжийн мөнгө болох 28620 еврогоо бэлнээр авч орж ирээд гаалийн мэдүүлэгт тусгаагүй гэх шалтгаанаар Буянт-Ухаагийн гаальд хураалгажээ. Хураалгасан мөнгө нь 2015 оны III, IV-р улирал, 2016 оны I, II –р улиралд олгогдох мөнгө байжээ. Уг мөнгөнөөс “Мүфтият” холбоонхон наадамаар 83 хүүхэд туслалцаа үзүүлэхээр болсон байсан ч гаальчдад хураалгасан байна. Их хэмжээний евро бэлнээр оруулж ирсэн хүн нь “HASENE” холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Германы харьяат Махмут Ахи гэдэг 83 настай түрэг өвгөн гэнэ. Гаальчид ч тайлбарлаж өгөөгүйгээс гадна тухайн үед байсан орчуулагчтай нь ойлголцож чадаагүй,  мөн угтахаар ирсэн “Мүфтият” холбооны түрэг хэлтэй төлөөлөгчийг гаалийн бүс рүү нэвтрүүлээгүй хэмээн холбоонхон гомдол гаргасан. Ийнхүү их хэмжээний еврогоо хураалгажээ. Харин гаалийн байцаагч “...“Валютын зохицуулалтын тухай хууль”-ийн 13-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15-рзүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар “Зорчигч 15 саяаас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж заасан байдаг. Турк улсын чиглэлийн нислэгээр хоёр  улсын харьяалалтай Махмут Ахи нь ирсэн. Гаалийн хяналтын бүсэд орсныхоо дараа гаалийн мэдүүлэгтээ бэлнээр мөнгө авч яваа талаараа мэдүүлээгүй бөгөөд хяналт шалгалт хийх шаардлагатай байдаг учраас гар тээш болон цүнхэнд нь үзлэг хийсний дараа тухайн Махмут Ахид ажиглалт хийсэн. 2016 оны 7-р сарын 9-ний өдөр буюу зуны халуун өдөр ноосон зузаан цамц өмсчихсөн байсан учир таны биед мэдүүлэх зүйл байна уу? гэхэд өөр мэдүүлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Гэтэл гадуур өмссөн ноосон цамцныхаа гадна талын хоёр халаасанд их хэмжээний мөнгө хувааж хийсэн байсан. Гаалийн хилийн газарт байрлах боловсон хүчнээ ашиглаад өөрийн ажилтнаа Махмут Ахитай анхнаас нь хэлмэрчээр оролцуулж гаалийн хяналтын бүсээс гарах хүртэл арга хэмжээ авсан.  Махмут Ахи нь гаалийн байгууллагад мэдүүлэг өгөлгүйгээр зөрчил гаргасан талаараа захиргааны акт болон мөнгө хураах шийтгэвэрийн хуудсан дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан” гэжээ. Махмут Ахи нь хураалгасан мөнгөө буцаан авахаар тухайн үеийн Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвт “83 настай өвгөн миний бие Монголын гаалийн деклараци бичих журмыг мэдээгүй, зөвхөн өөрийн гарт байгаа Герман улсын декларац хүрэлцээтэй гэсэн бодлоор гаргасан алдааг өршөөн хайрлан, хураан авсан 28620 еврог буцаан өгч тусална уу” гэсэн өргөдөл гаргасан ч мөнгөө авч чадаагүй гэнэ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 2
  1. В.Б /103.212.118.248/ 2017-01-19 20:20:03

    Мэдүүлгээ бөглөөгүй бол***ь ч улс хураана. Бас бохир мөнгө биш бол дансаар шилжүүлэх ёстой. Тагнуул анхааралдаа авмаар юм байна. Террорын санхүүжилт байх магадлалтай ч юм шиг

  2. x /182.160.35.89/ 2017-01-19 23:41:23

    ene kazakuud yund l beldeed bgaa bol doo

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших