Хятадын Сычаунь мужийн хөдөөний нэгэн тосгонд 75-тайдаа “бурхан болсон” өвгөн оршуулгын газарт авснаасаа босож ирэн хүмүүсийг ч ухаан алдуулж өөрөө ч ухаан алдаж унасан тухай Еxpress-д мэдээлжээ. Болсон явдлыг өгүүлэхэд өвгөн гэртээ байхдаа гэнэт бие нь муудаж унажээ.Тосгоны эмч ирээд зүрх нь гэнэт хаагдан нас барсан гэх онош тавьсан байна. Үр хүүхэд ач гуч нар нь өвгөнийг тэр дор нь оршуулахаар болж газрыг нь бэлдэн авс авчруулжээ. Авсыг мөрлөн оршуулгын газар руу явж байхдаа таг нь хөдөлж онголзож байсныг хэн ч анзаараагүй аж. Оршуулгын газарт ирж салах ёс гүйцэтгэхээр авсыг нээх үед үхсэн өвөө нь нүдээ нээгээстэй амьсгаатай хэвтэж байжээ. Ихэд ядарч сульдсан тэрээр намайг яагаад хайрцагт хийсэн юм гээд арайхийн өндийн босоход тэнд байсан эмэгтэйчүүдээс хоёр нь ухаан алдаж унажээ. Болсон явдлыг сонсоод өвгөн ч өөрөө ухаан алдсан байна. Өвөө нь нэгэнт үхээгүй тул үр хүүхүдүүд нь гэртээ буцаан авчирчээ. Өдгөө бие нь нэлээд тэнхэрсэн гэнэ.
NUUTS.mn