.jpg)
The Seattle Tribune-д бичсэнээр цэргээс халагдсан мэргэн бууч Жереми Олмор хөршийг нь дээрэмдэн тарчлааж байсан гурван дээрэмчнийг гурван буудалтаар устгажээ. Техас мужийн Эль-Пако хотод амьдардаг мэргэн буучийн эхнэр хүүхэд хэрэг гарахаас нэг өдрийн өмнө Индиана мужид амьдардаг хадмынх руу нь явсан байжээ. Гэртээ ганцаараа үлдсэн Жеремигийн нойр нь хулжсан тул босож цэргээс халагдахад нь ангиас нь үүрд өмчлүүлэхээр бэлэглэсэн “M24 SWS” мэргэн буучийн винтовоо цэвэрлэж арчсаар шөнийн 2 цаг хүргэсэн гэнэ. Дуран харааг нь суулгаад цонхоор шагайтал хөршийн байшинд нь аймшигт хэрэг гарч байгаа дүр зэрэг харагджээ.
-Би эхлээд харсан зүйлдээ итгэсэнгүй. Болж байгаа үйл явдлыг ойлгож ухаартал бараг нэг минут шаардагдсан-
Дуран хараанд нь хөрш болох эхнэр нөхөр Фредерик болон Линда Коул нар нь хоёр хүүхдийн хамт галын өрөөндөө амаа скочдуулан сандалд хүлээстэй байгаа нь харагджээ. Зэвсэглэсэн гурван этгээд эд зүйлсийг нь ухаж төнхөн бас гэрийн эзнийг гар бууныхаа бөгсөөр дэлсээд авч байжээ. Мэргэн бууч тэр дор нь цагдаад мэдэгдсэн ч цэрэг хүний зөн билэг нь цаг алдалгүй шуурхай шийдвэртэй ажиллахыг сануулсан гэнэ. Учир нь нэг дээрэмчин нь гэрийн эзний шилэнд гар буугаа тулгажээ. Жереми буугаа хурдан цэнэглээд эхний сумаараа тэрхүү дээрэмчнийг хөнөөсөн байна.
.jpg)
Гэнэтийн явдалд цочирдсон нөгөө нь хоёр нь хөдлөлгүй хөшиж орхисонд хоёр буудалтаар унагажээ. Бүх явдал ердөө 30-хан секундын дотор болж өнгөрчээ. Удалгүй цагдаа нар ирэхэд гурван дээрэмчний хоёр нь алагдаж нэг нь шархдан хөдөлж чадахгүй хэвтэж байсан аж. Мэргэн буучийн нойр хулжсаны ачаар аврагдсан Фредерик Коул “бид гэр бүлээрээ Жереми Олморд насан туршдаа талархаж явах болно. Түүний мэргэжлийн өндөр ур чадвар мэдрэмж шийдмэг ажиллагаа нь биднийг аварлаа” гэжээ.
НУУЦ.мн
Manaid ingej hvmvvsiig awarsan bol shuud shoron***ana biz.zvgeer hvmvvsiig ***uurchin bolgodog shvvhtei uls
энэ хүнийг урьж улс орноо авруулах юмсан
Ene hun zugeer Ium bn urij abchruulah iumsan