Нууц мэдээллийн уурхай

М.Энхболдын айлчлал буюу япончууд үр дүнгүй олон айлчлал, гэрээнээс түдгэлзэхийг санал болгожээ

Нийтэлсэн: 2017-01-18 03:11:01

 

Энэ сарын сүүлээр УИХ-ын дарга Наран улсад айлчлахаар болжээ. Энэ айлчлал бараг “түүхэн” шахуу юм байх. Өмнөх УИХ-ын даргын гаргасан олон алдааг энэ айлчлалаар засах гэнэ. З.Энхболд өнгөрсөн оны 6-р сард Японд айчлал хийж ирэнгүүтээ хэвлэлийн бага хурал хийж “Япон Улсад дадлагажигч хүчин гаргах асуудал манай улсад урт удаан хугацаанд үр дүнгээ өгөхөөр тааламжтай байдлаар шийдэгдлээ. Уг зорилтот ажил 8-10 жил үргэлжлэх бөгөөд Монгол Улс шаардлагатай боловсон хүчнээ тодорхой хугацаанд түүнд захирагдахгүйгээр Япон Улсад бэлтгэх боломжтой боллоо. Япон Улс руу дадлагажигч ажиллах хүчин гаргах ажлыг Хөдөлмөрийн яамны зүгээс яаралтай байдлаар хангаж ажиллана” гэж мэдэгдсэн.
 
 
Үүний дараа Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан өөрийн нэр дэвшсэн Чингэлтэй дүүргийн иргэдийг дадлагажигч ажиллах хүчний бүртгэлд хамруулж, дуулиан дэгдээснийг Японы Элчин сайдын яамнаас мэдэгдэл хийж байж намжаасан. Хоёр орны хоорондын эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлаар шуугиан дэгдээх нь диломат ёсонд ичигвэртэй хэрэг юм. Харин манай ширэн нүүртэй дарга ичээгүй. Японд “амжилттай айлчлал хийсэн” гэдэг нэр зүүх гэсэн монгол дарга нарын цуваанаас Наран улсынхан залхжээ. Бүр тасралтгүй очдог тул аргагүй биз. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь айлчлаад хэдхэн хонож байхад араас нь УИХ-ын дарга З.Энхболд очиж байсан удаатай.
 
 
Японы хэвлэлд хоёр дарга нь ядахдаа нэг онгоцоор ирсэн бол энэ ядуу улсад хэмнэлттэй байсан гэх утгатай мэдээлэл бичигдэж шившиг болгосон ч манайхан тоогоогүй. Манай дарга нар гадаадад “амжилттай айлчлал” хийх болгондоо элэг доог болсоор байна. М.Энхболдыг Оросд айчлах үеэр Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко “Засгийн газар, яам, бизнесийнхний төвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт байгаа шүү” хэмээн хатуухан хэлсэн. Тэгвэл саяхан япончууд дипломат шугмаар үр ашиггүй олон айчлал хийх, үр дүнгүй олон гэрээ үзэглэхээс хэсэгтээ түдгэлзэхийг санал болгосон байна. Тэд монгол дарга нараас үнэхээр залхаж бас ядарчээ. Гэсэн ч манайхан заавал танай улсад айлчлана хэмээн зүтгэсээр байгаа гэнэ.
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших