Хариугаа ёстой авсан шиг авчээ. Хөөрхий албан хаагчид 800 кг татах тавын таван тэргэнцэр дүүрэн зоосыг тоолох гэж зовж гүйцсэн нь мэдээж. Виржиния мужийн Лебанон хотын Ник Стаффорд гэдэг эр шинээр худалдаж авсан хоёр машиныхаа тээврийн хэгслийн таварыг төлөх гэж хотын тээврийн газрынхантай муудалцжээ. Тээврийн газрын албан хаагчид маш бүдүүлэг загнаж хүнд суртал гаргаж зовоосон гэнэ. Татварын талаар тодруулга тайлбар өгөх, татварыг нь зөв тооцоолон гаргалгүй удтал чирэгдүүлж явуулсан тул сайтар бодсоны эцэст хариугаа ийм маягаар авчээ. Никийн авчирсан таван тэргэнцэр дүүрэн 800 кг жин татах зоосон мөнгөнүүд нь нийтдээ 300 мянган ширхэг байжээ
-Татвард 300 мянган доллар эсвэл 3000 доллар төлөхөд асуудал байгаа юм биш. Гол нь төрийн албан хаагчид иргэдэд хүнд сурталгүй чирэгдэлгүй үйлчилэх учиртай-
Татварын газрын хүнд сурталт шат дамжлагийг арайхийн давсаны эцэст тэрээр 3000 доллар төлөх ёстой болжээ. Тэрээр банкинд захиалга өгч 3000 долларыг зоосон мөнгөөр авсан байна.
Дараа нь хүний 440 долларын хөлсөөр 11 ажилчин хөлслөн авч боодолтой зоосон мөнгөнүүдийг задлуулан таван тэргэнцэрт хийлгэжээ. Тэрээр тэргэнцэр дүүрэн зоосон мөнгөө түрсээр тээврийн газрын офисд ирж шуугиан тарьжээ.
Нэгэнт улсын мөнгөн тэмдэгтээр тооцоо хийж байгаа тул тээврийн газрынхан тоолж авахаас өөр аргагүй болсон байна.
-Тээврийн газрын хүнд сурталтнууд одоо хаширсан биз. Ардчиллын тулгуур зарчим нь төрийн албаны ил тод байдал түргэн шуурхай үйлчилгээ байх ёстой-
NADAA BAS BAAHAN 10 TIIN DEBSGERT BGA 200 MYANGA BOLOH BAIH TATBARAA TULNU GEJ BGA
Zoos tooldog mashiin baidiin sh dee hehe ydah um yri bhgvi 5min ajil
Turiiin ***ba bish bank l zovno shdee