Нууц мэдээллийн уурхай

Шонхор шувуу Д.Оюунхорол сайдын “эмзэг газар” гэдэг нь батлагджээ

Нийтэлсэн: 2017-01-17 03:04:40

Эр хүнд эмзэг газар гэж бий. Түүндээ өшиглүүлэх цохиулахад шууд нам унаж эсэргүүцэлгүй болдог. Тэгвэл сайд нарт ч эмзэг “газар” гэж байдаг аж. Түүнийг оролдож шалгаахад дороо гараа өргөн бууж өгдөг. Үүнийг баталсан гэмээр нэгэн үйл явдал саяхан БОАЖЯ-нд боллоо. Сайд Д.Оюунхорол нь  яам болон “Байгаль орчны иргэний зөвлөл” гэдэг ТББ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ байгууллага нь тодорхой төсөл үйл ажиллагаа дээр яамнаас санхүүжилт авдаг гэдэг. Тэгвэл Монголын байгаль орчны төлөө төр төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны “сонгодог” жишээ болсон энэ арга хэмжээ дээр өмнө нь яам сайд хоёрыг гайгүй сайн “балбадаг” байсан нөхдүүд МБОИЗ-ийн төлөөлөл болон иржээ. Тэдний нэг нь Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл юм.

Өнгөрсөн оны 10-р сард энэ эрхэм “Ногоон парламент” ТББ-ын гишүүн Б.Батболдын хамт хэвлэлийн хурал хийн  шонхорын хууль бус наймааг ан наймааг дэмждэг, үүний төлөө  хууль тогтоомжийг хүртэл өөрчилдөг төрийн томчуудын нэгээр БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролыг зарлаж байсан. Тэд “Арабуудад бэлэглэх нэрээр шонхор худалдаж, хууль бусаар агнадаг гурван байгууллага бий. Гурвуулаа Д.Оюунхоролынх” гэж мэдэгдсэн.

Энэ үеэр Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлэ нь “Олон улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Монгол Улсын Засгийн газраас баталсны дагуу БОАЖЯ-наас шонхор агнах зөвшөөрөл олгодог. Энэ жил шонхор агнах нэг ширхэг ч зөвшөөрөл олгоогүй. Учир нь энэ онд агнах ан амьтны зөвшөөрлийг 2015 оны арваннэгдүгээр сард батлахдаа нэг ширхэг ч шонхор агнахыг зөвшөөрөөгүй. Гэтэл Д.Оюунхорол наймдугаар сарын сүүлээр хууль бус тогтоол баталж, 200 шонхорын зөвшөөрөл олгочихлоо. Долоохон сарын хугацаанд БОАЖЯ-нд сайдаар ажиллахдаа энэ тогтоолыг анх санаачилсан. Одоо яагаад энэ тогтоолыг сэргээж, баталсан бэ. Мэдээж бэлэглэх нэрээр шонхорын наймаагаа улам тэлэх, Араб, Кувейтуудтай өмнөх холбоогоо сэргээх зорилготой байгаа, тэр. Д.Оюунхорол 200 шонхор бэлэглэхийн тулд энэ тогтоолыг баталсан. Шонхор Д.Оюунхоролын мэдлийн шувуу болох нь” хэмээн мэдэгдэж шуугиулж байсан. Энэхүү хэвлэлийн байга хурлын дараа сайд хатагтай ихэд сандран эдгээр нөхдүүдийг яамандаа “урин” уулзсан гэдэг. Уулзалтын “үр дүн” нь ийнхүү БОНХЯ болон МБОИЗ-ын хамтын ажиллагааны гэрээгээр гарч байна. Зүгээр нэг тунхаглалын шинжтэй гэрээ байгуулаагүй гэдэг нь мэдээж. Үүнээс харахад шонхор шувуу Д.Оюунхорол сайдын “эмзэг газар” нь юм байна. 

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 2
  1. IRGEN /202.126.89.199/ 2017-01-17 23:08:44

    olon jil gishvvneer suulaa yu hiij bvteesniig sh***gah heregte.ene awgai hooson honj vzsenvv.yah gej gishvvn boloh gej uliardagn iiml bvleglel baiguulj mungu***ah gejl suuj baigaashdee.sh***gaachee ATG.aa

  2. zochin /202.21.115.35/ 2017-01-18 16:25:04

    Bi bas TV r haraad gaihaj bla. Surtei shuumjleed bsan Hutsgerel guai Oyunkhorold hud***dagdjee hurhii

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших