Ж.Эрдэнэболд: Одоогоор таван иргэн архинд хордож амь насаа алдсан
Нийтэлсэн: 2017-01-17 01:28:14
Тэгвэл дөнгөж сая Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон НЗДТГ-аас мэдээлэл хийлээ. Өнөөдөр цагдаагийн байгууллагад 12:10 цагийн үед Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хордсон иргэн байна гэх дуудлага иржээ. Үүнээс хойш 20:40 цаг хүртэл нийт таван иргэн хордсон гэх дуудлага ирсэн байна.
NUUTS.mn
