.jpg)
Changshu Daily-д мэдээлснээр Жаньсу мужийн Сижоу хотын 67 настай Цю Шиган гэдэг ахимаг эр 44 настай хүүгээ унтаж байхад нь хутгалж хөнөөжээ. Гэрч нарын мэдүүлснээр ганц хүү нь насан туршдаа аав ээжээ зовоосоор ирсэн гэнэ. Эцэг эх нь өндөр төлбөртэй сургуульд сургасан ч төгсөлгүй хаяад иржээ. Ирсэн хойноо нэг ч удаа ажил хийлгүй 44 нас хүртлээ аав ээжээрээ тэжээлгэж тэтгүүлсэн гэнэ. Энэ зуур эцэг эх нь хоёр ч боломжтой айлын охинтой суулгасан ч хоюулангаас нь салжээ. Салсан эхнэрүүд нь хоёр хүү төрүүлж өгсөнийг нь мөн л аав ээж өсгөж байгаа аж. Хэзээ ч ажил хийж байгаагүй хүү нь наргиа цэнгээн мөрийтэй тоглоомд тун дуртай нэгэн байжээ. Гэсэн ч байнга алдаж мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй мөнгө зээлсээр ирсэн байна. Өрөө нэхсэн хүмүүс ч гэрээс нь салахаа байсан аж. Мөрдөн байцаалтаар эцэг эх нь хүүгийнхээ тавьсан хоёр сая юаны өрийг арай гэж дарсаныг нь тогтоожээ. Гэтэл өрийг нь дарсаны дараа хүү нь ахин нэг сая юань зээлээд зугаа цэнгээн мөрийтэй тоглоомд үрчихсэн байжээ. Үүнийг нь мэдсэн аав нь уурлаж бухимдахдаа хүүгээ унтаж байхад нь хутгалж хөнөөсөн гэнэ.
НУУЦ.мн
OK