Mirror-д Бээжингийн гудамжинд нэгэн эр нүцгэлэн суугаад 10 юаниар өгзгөндөө нэг удаа саваадуулж байгаа тухай мэдээлжээ. Хүйтэн гудамжинд нүцгэлээд өвдөг сөхрөн суусан эрийг хүссэн хүн 10 юань төлөөд өгзөгд нь саваадаж болох гэнэ. Хажууд нь эхнэр нь хүүхдээ тэврэн суужээ. Жонгжинь хэмэх бяцхан хотоос 1500 км туулан нийслэл хотод ирсэн энэ эр хүүхдээ нүдний мэс засалд оруулахаар бүх хөрөнгөө зарсан гэнэ. Гэсэн ч эмчилгээний төлбөр болох 100 мянган юаны хаана ч хүрээгүй аж. Хэрвээ мэс засал яаралтай хийлгэхгүй бол хүү нь сохрох аюултай болжээ.
-Би аргагүйн эрхэнд ийм юм хийж байна. Надад мөнгө олох өөр арга алга. Энд туслах хамаатан садан найз нөхөд ч байхгүй. Мөнгө олохын тулд хийж чадах ч ажил алга. Намайг хаана ч ажилд авахгүй байна. Ийм байдалд хүрсэнд би өөрөө л буруутай-
Гэсэн ч түүнийг саваадаад мөнгө өгөх хүн тэр болгон гарсангүй. Цөөн хэдэн хүн мөнгө өгсөн ч саваадаагүй байна.
NUUTS.mn