Нууц мэдээллийн уурхай

“Айр эксперт”-ын тийз борлуулагч харилцагчийнхаа 9,8 сая төгрөгийг завшаад баригджээ

Нийтэлсэн: 2017-01-16 03:06:11

Хэрэгт холбогдох үедээ “Айр эксперт”-ын тийз борлуулагчаар ажиллаж байсан М.Б нь “Бридж” группийн “Хан Мон Лоу” компаний 10 ажилтны Солонгос явах онгоцны тийз гаргаж өгнө гэж хуурамж онгоцны тийз бичиж өгөөд 9.8 сая төгрөгийг нь завшсан хэрэгт холбогджээ. Тэрээр “...мөнгөний шаардлага гарч “Хан Мон Лоу”-тай холбогдож 9.8 сая төгрөгийг авч хувьдаа завшиж хэрэглэсэн. Би энэ хэргийг ажлаа хийж байх хугацаандаа үйлдсэн” гэжээ. Харин хохирогч компанийхан “....Манай компаний 10 ажилтны хамт БНСУ дахь таван компаниас баталсан бизнес аялалын хөтөлбөрийн дагуу 2016 оны 7-р  сарын 8-ны өдөр Сөүл яваад 2016 оны 7-р сарын 17-ны өдөр буцаж ирэхээр энэ оны эхнээс төлөвлөсөн. 2016 оны 5-р сарын 13-ны өдөр буюу явахаас 2 сарын өмнө "Air expert”-д хандан 10 хүний нислэгийн суудал бичүүлсэн. Ажилтан М.Бат-Оршихтой холбогдсон бөгөөд бидэнд 9 тийз бичиж хэвлэн, манай ажлын байранд авч ирээд 8 хүний төлбөрийг нь бэлнээр тоолж өгсөн. Баримт шаардахад мөнгийг чинь өгч байж баримт хэвлэгддэг тул очоод эргүүлээд явуулъя гэсэн. Дараа нь нэг хүний тийзний мөнгийг ирж авсан. Нийтдээ 9.8 сая  төгрөгийг бэлнээр өгсөн. 2016 оны 6-р сарын 30-ны өдөр МИАТ-ийн лавлахаас шалгуултал тухайн өдрийн нислэгийн зорчигчдын нэрсийн дунд манай ажилтнуудын нэг нь ч байхгүй тухай хэлсэн. Гайхаад “Air expert”-д  хандан шалгуултал М. Б нь ажлаас халагдсан. Та нарын нэрс зөвхөн захиалгын жагсаалтанд байна. Хурдан төлбөрөө төлж авахгүй бол суудал цуцлагдана гэсэн хариу авсан М.Б-г дуудан ирүүлж учир байдлыг лавлатал тийзийг чинь одоо манай нягтлан танай и-мейл хаягаар явуулж байгаа. Түр хүлээж байгаарай хэмээн хоёр цаг хүлээлгэсэн.  Мөн өөрийгөө ажлаас гараагүй байгаа. Өнөөдөр гэхэд л миний нийгмийн даатгал бодогдоод цалин хүртэл орж байгаа мэтээр худал яриад байсан тул үнэнийг шалгааж эхэлсэн. Харин удтал шалгаасны эцэст биднээс авсан мөнгөө хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч, биднийг хохиролгүй болгоно гэдгээ амласан. Солонгос дахь компаниас дахин мөнгө явуулж өсөлттэй үнээр тийз авч явсан” гэжээ.

 
НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших