Тайландын Петчабури хотод гайхалтай гэмээр явдал болжээ. Амиа хорлох гэсэн залуу ирж байгаа галт тэрэгний өмнүүр үсэрч доогуур нь орсон ч дайруулалгүй үлдэж чаджээ. Бичлэгт ногоон футболктай залуу ирж байгаа галт тэргний өмнүүр үсрэн замын рейльс төмөр дээр хэвтэж байна.
Галт тэрэг ч дээгүүр шууд гарна. Айж гайхсан хүмүүс удахгүй болох аймшигт зүйлийг харахгүй хэмээн нүүрээ таглана. Гэтэл галт тэрэг зогсоход амиа хорлогч гэмтэж бэртсэн шинжгүй доороос нь гарч ирээд улмаар зугтаж оджээ.
Дуудлагаар ирсэн цагдаа түргэнийхэн галт тэрэгний буудал хавийг самнасан ч хэргийн эзнийг олсонгүй. Гэсэн ч удалгүй амиа хорлох гээд чадаагүй залууг барьсан нь Бурирам гэх хотын ажилгүй 23 настай Вирачай Нисаирам гэгч байжээ. Бурхан түүнийг амьд яв гээд байхад үхэх гээд байгаа нь гайхалтай.
NUUTS.mn