Хоёрдагч түүхий эд цуглуулж тушаадаг долоон настай Райан Хикман хүү арван жилийн дараа хэрэг болох коллежийн сургалтын төлбөрийн 10 мянган доллароо цуглуулж чадсан байна. Калифорнийн энэ хүү хуванцар сав цуглуулж тушаах бизнесд дөрвөн настай байхдаа оржээ. Тэгэхэд л аавыгаа дагаж хоёрдагч түүхий эд авдаг цэгт очоод хүлээлэн буй орчныг хамгаалахад тустай энэ ажилд “дурлажээ”.
Маргааш нь аав ээждээ хэлээд хөршүүдийнхөө хаядаг хуварцав сав болон шилийг цуглуулж эхэлсэн байна. Нэгхэн жилийн дотор тэрээр 200 мянган ширхэгийг цуглуулж тушаасан нь мянган долларт хүрчээ.
Эргэлтийн мөнгөтэй болсон тул тусгай зориулалтын уут сав худалдан авч хөршүүдийнхээ ойролцоо тавьжээ. Энэ бизнес нь өргөжсөөр гурван жилийн дотор нийтдээ 22,2 мянган кг хоёрдагч түүхий эд тушаасан гэдэг тооцоог түүхий эд авдаг цэгийнхэн гаргаж өгсөн байна.
Гэхдээ бизнес нь бас л амаргүй гэнэ. Эцэг эхийх нь хэлсэнээр хүү нь түүхий эдээ ангилах савлахад их цаг хүч гаргадаг аж.
Өдгөө тэрээр 10 мянган доллартай болсон нь ирээдүйн коллежийн сургалтын төлбөр нь гэнэ. Энэ мөнгөнөөсөө 1694 долларыг буяны ажилд хандивлажээ.
NUUTS.mn
Mundag huu bn amjilt husye unheer baharhmaar ymaa