Теннеси мужийн Мемфис хотын Элли Даудл гэдэг оюутан бүсгүй санхүүгийн хүнд байдалд орсоноо GoFundMe.com сайтад тавиад хэдхэн хоногийн дотор 12 мянган доллар босгож чаджээ. Хүмүүс уриалгахан тусалны шалтгаан нь бүсгүйн эцэг эх нь хар арьст залуутай болзлоо хэмээн санхүүгийн бүх дэмжлэгээ зогсоосоныг илэн далангүй бичжээ. Эллигийн бичсэнээр сонголтонд нь дургүйлхсэн эцэг эх нь сургалтын ээлжит төлбөрийг нь төлөхөө зогсоож халаасны мөнгө өгөхөө больж мөн дансыг нь хаасан гэнэ.
.jpg)
-Жилийн өмнөөс л би Майкл гэдэг залуутай болсоноо хэлсэн. Зургийг нь ч явуулсан. Гэтэл аав маань шууд дургүйлхэж хар арьст залуутай уулзахыг хориглосон. Ердөө л арьсны өнгөнөөс нь болж шүү. Тэдний над руу хэрхэн хашгирч уурласныг нь би хэзээ ч мартахгүй-
Түүний найз залуу нь коллежийн хөлбөмбөгийн багийн довтлогч гэнэ. Элли энэ спортыг сонирхдог байсан нь тэднийг нэгтгэжээ.
Болсон явдлын тухай анх мэдээлсэн New York Daily News-ынхан Эллигийн аав Билл Даудлитэй холбогдож тодруулга авчээ. Тэрээр өөрийгөө арьс өнгөөр ялгаварлан гадуурагч биш гээд охин нь 18 нас хүрээгүй байж залуутай болзсонд нь л хориг тавьсан гэжээ.
Бүр нууцаар уулзалдаад байхаар нь санхүүгийн хязгаарлалт хийснээ тайлбарласан байна. Гэхдээ төрөлх Теннеси мужид нь арьсны өнгөний асуудал нь “их эмзэг” сэдэв тул яваандаа “хүндрэл” гарч болохыг үгүйсгээгүй гэнэ.
NUUTS.mn
Зев л хэлж. Сармагчин л байнадаг. Нэмээд хуурийг нудэхгуй