Тавантолгойг "танил найз" нартаа өгөхийг дэмжсэн гишүүд...
Муу ч гэсэн Монголын заяа их гэдэг шиг үйл явдал өчигдөр УИх-ын чуулганы танхимд боллоо. Хэрвээ 53 гишүүний 34 нь татгалзаагүй бол энэ мэт 19 нөхдийн дэмжлэгээр Тавантолгойн 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очих ногоон гэрэл асахаар байлаа. Шуудхан хэлбэл Тавантолгой зэрэг олон улсын томоохон гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Засгийн газар дангаараа шийдвэрлэх эрхтэй болох байлаа.Таван толгойг УИХ-ын хяналт, ард түмний мэдлээс гаргахын төлөө саналаа өгсөн гишүүд бол О.Батнасан, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, "шударга үнэний туйл" Ц.Нямдорж, "унтаа" Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Н.Учрал, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, М.Энхболд, Л.Энх-Амгалан нар юм.
НУУЦ.мн
nobshnuud