Нууц мэдээллийн уурхай

“Суварга буян”-ы менежер “Улаанбаатар буян”-г “гүтгэсэн” ч гүтгээгүй болж таарчээ

Нийтэлсэн: 2017-01-13 05:23:27

 
Монголд төрийнхөн хувийн хэвшлийн бизнесийг булааж авах явдал гаарсан бол хувийнхан ч зах зээлээ булаацалдан ил далд өрсөлддөг болсон. Түүний нэг хэлбэр нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрсөлдөгчдийнхөө тухай үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярих явдал юм. Манай буяны үйлчилгээний том компаний нэг болох “Суварга буян” нь бас нэг том компани болох “Улаанбаатар буян”-тай хэсэгтээ “дайны” байдалтай байсан. Сүүлдээ шүүхээр хэргээ шийдүүлсэн. Дайны шалтгаан нь “Суварга буян”-ны  менежер Л.Энхбаатар нэгэн телевизийн “Иргэний мэдээ” хөтөлбөрөөр орохдоо “Улаанбаатар буян” нь иргэдээс газрын төлбөр авдаг, тэр нь хэт өндөр, мөн иргэд үйлчилгээ авахгүй бол улсаас олгох оршуулгын тэмдэгтийг буцаан өгөхгүй гэж айлгадаг гэсэн ярилцлага өгсөнөөс болжээ. Түүний үгэнд муугаар хэлүүлсэн компанийхан ихэд гомдсон төдийгүй дотны хүнээ алдсан хүмүүсийн зовлон гашуудлыг хуваалцахын тулд үүрийн таван жингээс эхлэн зүтгэдэг тэдний нэр хүндийг гутаасан явдал гэж үзсэн. “Улаанбаатар буян” нь бурхан бологсдыг хүндэтгэлтэй мөнхжүүлэх оршуулгын үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн байдлаар 2004 оноос хойш явуулж байгаа гэнэ. Энэ хугацаанд оршуулгын зан үйлийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнд бэрх зовлон тохиолдож хайртай дотны хүнээ алдсан ар гэрийнхний уй гашууг хуваалцан сэтгэлийн дэм өгч, үүргийн таван жингээс эхлэн ажиллаж буяны үйл хэрэгт бие сэтгэлээ зориулан ажилласаар иржээ. Үйлчлүүлэгчид нь  бурхан болоочоо үүрд тайван нойрсуулах томоохон үүргийг давхар даатган үлдээдэг тул итгэлийг нь даан ажиллахыг чармайдаг аж. Гэтэл “Суварга буян”-ы менежер Л.Энхбаатар “Иргэний мэдээ” хөтөлбөрөөр ярилцлага өгөхдөө “Улаанбаатар буян” нь иргэдээс газрын төлбөр авдаг, тэр нь хэт өндөр, мөн иргэд үйлчилгээ авахгүй бол улсаас олгох оршуулгын тэмдэгтийг буцаан өгөхгүй гэж айлгадаг гэсэн ярилцлага өгч тус компаний нэр төрд халдсан гэжээ.
 
 
Менежер гуай өрсөлдөгч компанийхаа тухай “ “Улаанбаатар буян гэдэг нь одоо Нийслэлийн өмч гэдгээр явж байна. Хуучин Нийслэлийн өмч, улс өөрөө газраа даадаг, зөвшөөрлөө өгдөг тийм байсан. Одоо бол төлбөртэй болчихсон... Одоохондоо бол манайд арай л ахадсан үнэ байхгүй. ... Дундаж үнэ нь гэхэд л 17-18 сая, дээшээ 20 гараад явчихна, суварга муваргатайгаа. Одоо яах вэ боломжтой хүмүүс байж болно, боломжгүй хүмүүс бас байгаа, тэрийг бас бодолцох ёстой байхгүй юу” гэжээ. Энэ нь “Улаанбаатар буян”-г газрын төлбөр гэж хэт өндөр үнэ авдаг бөгөөд энэ үнээ боломжтой, боломжгүй бүх хүнд тулгадаг гэж гүтгэсэн болжээ. Мөн “...Ямар ч хүнээс санал хүсэлт авсан болно. Ерөөсөө хүн болгон хэлнэ. ... тэр хүмүүс чинь үйлчилгээ авахгүй юмаа аваад гаръя гэхээр тэрийг чинь өгөхгүй гэж байгаа юм. Гол юм чинь нас барсан гэрчилгээ, нийгмийн даатгал, улсаас нэг удаа сая шахуу төгрөгийн юм буяны ажилд хэрэглэх гээд авдаг. Тэрийг нь өгөхгүй гэж өөрсдөө айлгачихаж байгаа юм” гэж хэлжээ. Энэ нь бас л  төрийн үйлчилгээг ашиглан буяны үйлчилгээ авахыг тулгадаг гэсэн утгатай болжээ. Гэхдээ шүүх “Суварга буян”-ы менежерийн яриаг  хувь хүнийхээ хувьд бус ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн ажилтны хувиар хийсэн ярилцлага гэж үзээд “Улаанбаатар буян”-ы нэр хүндийг гутаагаагүй гэж үзжээ. Харин менежер гуай ямар зорилгоор өрсөлдөгч компанийхаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан нь тодорхойгүй үлджээ. Бодвол шүүмжилсэн л байх даа...

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших