.jpg)
Та бүхний харж байгаа энэхүү Засгийн газрын тогтоолоор “Монцемент бюлдинг материалс”-ын 710, “МАК”-ын 1600 хятад ажилчинг ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлсөн байна. Тэр нь 13,2 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд энэ хэмжээгээр энэ хоёр компани татварын хөнгөлөлт эдэлжээ. Мөнгөгүй гээд байсан Засгийн газар маань том компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэхдээ ёстой мөнгөтэй хүн шиг загнадаг болжээ. Төсвийн хүндрэлийн үед 13,5 тэрбум нь маш их мөнгө. Өдгөө манай төр “МАК”, “Монполимет” гэсэн хоёр эрх компанитай болсон нь эндээс харагдлаа. Бүр засаг дамжуулан “эрхэлдэг”. Хамгийн их зээлийг хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр авдаг. Зээлийн төлөлтөө хойшлуулдаг. Зарим хэсгийг нь төрд үүрүүлдэг. Гадаад ажилчдаа үнэгүй оруулж ирдэг. Өөрсдийн төлөөллөө төрд оруулдаг. Орж ирсэн нь шууд сайд, Байнгийн хорооны дарга болдог, хүргэн нь өндөр албан тушаалд тавигддаг. Бүр өөрөө өөртөө хяналт тавьдаг болсон байна. “МАК”, “Монполимет”-ын хятад ажилчдад зөвшөөрөл олгох ажлыг Засгийн газрын тушаалаар ХНХ-ын сайд Н.Номтойбаярт даалгажээ. Өөрийн бор зрхээрээ зүтгэж яваа бизнесмэнүүд хэзээ ч ингэж эрхэлж чадахгүй. Харин ч төрийн төмөр нүүрийг алхам тутамдаа мэдэрч дарамтлуулж дээрэлхүүлсээр бизнес нь уруудаж явна. Удахгүй эрх хоёрын эрхлэлт бүр давралт болж хувирах биз...
NUUTS.mn
Iim bj boldgiim uu.uuniig jishee bolgoj busad biznesmenuud huselt gargii.heniig ashiggui ajilkaa gej hezee yug hungulj bsiin be.restoran.delguur bugd l y***gaagui hugjliin tuluu.ajliin bairnii tuluu bgaa.y***anguya ay****** juulchl***iig cementees ilii haraachee.turuus ih mungu avasd.tuuniiger uanzlah gej hishuun bolj bgaa huniug erguulj tataachee.
kompania tatwaraas chuluuluh zeelees zugtah gejl biznesiin hvmvvs*** gishvvn bolj orj irj ba.daa.iim bodol sanaatai hog***araar dvvrchee gishvvdee.ed narig***uulj eh oronch hvmvvs gargiildaa.ih hur***ig taraay