Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг Монголд тоож байгаа албан тушаал алга. Ерөнхийлөгч ч хүртэл Ерөнхий сайд, салбарын сайд хотын дарга нарыг өрөөндөө дуудаж ирээд зад загнахын оронд чаддагаараа хэвлэлийхнийг та нар юу ч хийсэнгүй гээд загнаад сууж байна. Албан тушаалаасаа буух Ерөнхийлөгчид загнуулах хүн байтугай үгийг нь сонсож байгаа дүр үзүүлэх ч төрийн албан хаагч байхгүй болсоныг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын унтаа оролцоо харууллаа. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг ярьж байхад унтаж суугаа сайдаа хамгийн түрүүнд МАН-ынхан өмөөрч эхэллээ. Тэд их сургуулийн өвгөн профессорын “бүүвэй лекц” шиг юм яриад хүний нойр хүргэсэн хэмээн Ерөнхийлөгчийг буруутгаж байна. Нөгөө хэсэг нь цэвэр агаарт гэртээ хүн хотын бохир утаанд орж ирээд хордоод муужирах байдалд орсон гэв. Эмэгтэйчүүдын таамаглалаар шөнө их ажилтай байсан байх магадлалтай байна. Гэхдээ сайд хатагтай юу зүүдэлж байгаа нь хамгийн сонин. Ямар ч байсан улсын нийслэлээ утаанаас нь салгачихлаа гэж зүүдлээгүй нь лавтай. Хамгийн боломжит хувилбар нь Арабд элин халин нисэж байгаа шонхор шувуудаа санагалзан зүүдэлсэн байх гэнэ. Салбарын сайдын сайхан нойр бас л утааны тухай хурал дээр бохь зажилж суугаад баларсан Н.Амарзаяа гишүүнд ашигтай тусна. Өдгөө тэрээр “утааны хурал дээр би бохь зажилсан байхад Оюунхорол аниа бүр унтаж байсан шүү дээ” гээд өөрийгөө аваад гарчихаар боллоо.
NUUTS.mn
давхар дээлэндээ түүртээд ядарч дээ.