Гарч “шоудах” гэсэн эмээ гурван давхраас бууж байгаад унаж нуруугаа хугалжээ
Нийтэлсэн: 2017-01-11 03:36:34
Кb11.ru-д мэдээлснээр зээ охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж нэлээд согтсон эмгэн гарч шоудахаар холбож уясан цагаан хэрэглэлээр гурван давхраас бууж байгаад унаж нуруугаа хугалсан хэрэг Новокузнецк хотод гарчээ.
.jpg)
Тус хотын 51 настай эмэгтэй зээ охиныхоо төрсөн өдрийн баяраар нэлээд балгасан гэнэ. Цаашаа ч үргэлжлүүлэх санаатай байжээ. Ээжийнхээ занг мэдэх охин нь тас хориод гэртээ түгжээд гараад явжээ. Харин нэмж ууж цэнгэх хүсэлдээ байж ядсан эмээ хөнжлийн хоёр даавуу нэг одеялыг холбож уяад гурван давхраас жинхэнэ тагнуулч шиг буусан байна. Гэтэл гай болж уяа нь тасраад хоёр давхраас унаж нуруугаа хугалжээ.
.jpg)
